Сүүлийн үеийн барилгуудыг муу, сайн гээл зөндөө л муулж, сайлж байна... Юугаар яаж хийж байгаа нь мэдэгдэхгүй, дээрээс нь ашиглалтанд орох хугацаанаасаа хойно ордог гээл... Гэхдээ энэ барилга бол нийтийн орон сууц биш... Ер нь бол хувийн барилга л юм шиг байгаан... Энэ нь манай байрны хажууханд баригдаад миний л санахаар бараг 8 жилийн нүүр үзэж байна... Дуусдаггүй, нэг ийм барилга... Онцлог нь энэ барилгыг юугаар яаж барьж, гүйцээж байгаа нь их ичмээр... Миний камераа тааруу болхоор нарийн сайн гаргаж чадсангүй... Ерөнхийдөө бол миний дүгнэлтээр бол "хог"-р барьж байгаа барилга... Магадгүй энэ барилгыг дууссаны дараа, юугаар яаж барьсаныг нь мэдэхгүй нөхдүүдэд ямар үнээр зарах бол??
Уг барилгын ерөнхий гадар нь энэ... Сайн харвал юм юм л байгаа... Микро автобусны хаалга, задалсан поошиг, төмөр хайс гэх мэт...
Уг барилгын ерөнхий гадар нь энэ... Сайн харвал юм юм л байгаа... Микро автобусны хаалга, задалсан поошиг, төмөр хайс гэх мэт...
Зиа, энэ "Нийтийн тээвэр" гэсэн микро автобусны хаалгануудыг хараарай... Энийг гадна талаар нь тоосгоор өрчихдөг юм байлээ...
Энэ хэсэгт нь баахан төмөрнүүд байна... Энд тэндэхийн хайс, хашлага, задалсан поошиг, дээвэр хучдаг нэг плитархуу юм зэргээр хана хийцэн байна...
За тэр тоосгоор өрж далдалсан дотор бол 10 жилийн сургуулиудын биеийн тамирын заалны цонх байгаа... Том томоор нь авчираал, гадуур нь тоосгоор өрчихөөр ингээл мэдэгдэхээргүй болчиж байгаа нь энэ...
Тэр тал гэр шиг юмыг одоо юу юм бүү мэд... Ямар ч байсан гэр барьна гэж байхгүй... Энд нэг л юм авчирч тавьсан байх...
За энэ хэсэгт баахан л төмөр... Юуных нь мэдэгдэх, мэдэгдэхгүй төмөр өрчиж...
Ууг нь энэ барилга анхнаасаа бол 1 давхар, жижгэвтэр эд байх байсан болов уу... Харин дараа нь "хог" олдохоор нь нэмэж өрсөөр байгаад ийм л болгож байгаа байх...
No comments:
Post a Comment