Friday, July 3, 2009

"9009"


Нээрээ би дээхэн бас бүлгийн ахлагч А-тай хамт энэ киног үзсийм байна... Өргөө кино театрт үзсэн... 9009 гэдэг нь 90 он ба 09 он 2-г хооронд нь харьцуулсан утгатай юм гэнэ лээ... Зарим их мэдэгчид "Мобиком 9009-тэй дугаар гаргаж байгаа, тийм болхоор Мобикомын сурталчилгааны кино" ч гэж ярьж байлээ... Их мэдэгчид нь Үл мэдэхээсээ олон байх шиг дэмий юм алгаа...
Энэ кино тийм ч их сайн биш, тэгтлээ муу бас биш... Ялангуяа 90-ээд оны үеийн хэсэг дээр их сонин юмнууд харагдаж байлээ... Би ч 90-ээд оны үеийн хүүхэд... Миний мэдэх 90-ээд оноос лав өөр өөр юм их байлээ... Харин тэр Шаазгай, "мангас" Батаа ч билүү, тиймэрхүү нэр нь ч юмуу, хоч нь ч юмуу мэдэгдэхгүй зүйлсийг хүмүүс өөрөө өөртөө, өрөөлд их өгдөг байсныг бол мэдэхийм байна... Хувцаслалт, үсний засалт эдэр бол тиймэрхүү юмнууд байсан л санагджийн... Байрны ах нар янз бүрийн л эрээн, мяраан юмнууд өмсдөг байсийшд... Гэхдээ яг ч 90 онд бишээ, ерэн хэдэн онд...
Ер нь миний ойлгосноор бол энэ кинонд нөхөрлөлийн тухай л өгүүлж байх шиг байлээ... Тэгээд бас миний хэлээд байдаг эротик хэсэг... Гэсэхийн аргагүй хөлдүү... Энхмаагийн дүрд тоглосон тэр хүүхэн яахаараа тэгэж дарвалздаг байнаа?? Гэсэн чинь мань хүн чинь жирэмсэн юм гэнэ үү, тэгээд орлон тоглогч тэр садарладаг хэсэгт нь тоглосон ч гэлүү... Тийм "бор шувуу" нисээд байсан шүү... Гэхдээ мэдэхгүй ээ... "Бор шувуу" бол "бор шувуу"... "Шар шувуу" бол "шар шувуу"... За шар шувуу ч ямар хамаа байхав... Зиа, тэгээд энэ кино бас нэг бодлоор Солонгос киноны үйл явц, орц найрлагатай байж магад гэж би хожим хойно нь бодлоо... Нэг баян аав, хүү нь мөнгөтэй нөхөр... Тэгснээ аав нь гэнэт л үхчдэг... Магадгүй би хэт их Солонгос кино үзсэнээс болоод ингэж бодож байж магад... "Сарнайн туяатай орчлон" эдэр гээл кинонуудыг ч үзэж өгнө шүү дээ... За тэр яахав, хамгийн тэнэг хэсэг нь тэр нэг ямар хамтлагийн ч билээ шаамий нөхөр... Тэр ер нь илүү шд!!! Муу чавх кино бузарлаад, дальжийгаад гараад ирдэг хорхой байлээ... Одоо энэ зурган дээр тэр хар нүдний шил зүүцэн сохор номин шиг бакаал... Энэ бид 2 ч гээд яахав, энэ ер нь илүү шдээ... Таньдаг мэддэг хүмүүс нь байвал хэлээрэй хөөе!! Муу дарваанаас болж баахан хадуураад явчлаа... Тэгээд, кинонд бол 90-ээд онтой хэсэг нь арай эвтэйхэн санагдсан... 09-тэй хэсэг нь ч дээ... Яджийхад яснаасаа дургүй салга хүүхэн, шулга нөхөр 2 гол дүрлэж тоглосныг яана... Арай өөр хүмүүс тоглосон бол бас зүгээр санагдах байсан байж магад... Заа за, баахан л хадуурчлаа... Яалтчгүй хадууруулаад байгаа хорхойнуудаас л болжоогоон... Одоогийн байдлаар энэ киног үзье гэж бодож байгаа хүмүүс байвал үзвэл үз үз... Үзмээргүй бол боль боль л гэж хэлье... Өөр юу хэлхэв...

No comments: