
Зиа, тэгээд Өргөө кино театр чинь маний үеийнхээс өөр болоод өнгө зүсээ солиод их л давгүй болсон байлээ... Тасалбарынхаа тал дээр анхаарвал давгүй ээ... Бусдаар өөлөх өө байхгүй гэхгүй ч би л олж чадахгүйм байлээ... Гэснээс, үүдэнд нь байсан Итали зайрмаг худлаа... 1 бөнжгөр нь 1000 төгрөг шүү... Киноны хувьд би энэ Бархүү гэдэг нөхөрт дуртай... /буруу гарын дур биш шүү!!!/ Сэрчмаагийн "Үүрд минийх гэж амлаач" гэдэг видеонд нь тоглосноос хойш их дуртай болсиймаа... Тэгээд 1-рт Х-Түцийн кино, 2-рт энэ нөхөр тоглосон, 3-рт үнэгүй үзэх эрх байсан болхоор үзсийн... Киноны хувьд тун давгүй сайхан кино байлээ... Дуунууд нь ч бас кинондоо таарсан, аятайхан... Болд & Агиймаа - "Хайрлах хүсэл", Fire - "Чи бусдаас өөр"... Би боддийм л даа, кинонууд ихэнх нь дуутай /OST гээд байдаг даа/ мөртлөө, дуунууд нь нэр байхгүй... Зүгээр л "тийм киноны дуу" ч гэжийх шиг... Энэ шал утгагүй ээ... Тэгээд бас нэг бодогдсон юм бол кинонд яахаараа дандаа эротик хэсэг оруулж маяглаж байдийм бол?? Тэнд чинь -18 насны олон хүн байна, хүүхдээ дагуулаад очсон ээж, аавууд байна... Энэ жоохон утгагүй ээ... Тэгээд тэр дальжийтал эротик хэсэгт нь тоглож буй хүүхдүүд ч тэр... Гавъяа байгуулж байгаамуу хаашайн... Муу дагзнууд!!! Тэгснээ киноныхоо сурталчилгааны хэсэгт нь тэр эротик хэсгийг нь оруулахаа мартахгүйг яана!! Эротик хэсэг орсоноор нь үзэх хүний тоо нэмэгддэг бол сонин л байна...
Зиа, тэгээд кинонд бол яг амьдрал дээр байдаг гаруудыг харуулсан байлээ... Тэр гурил, будааны ченж Будаа мэтийн гар бол бас л байдаг л гар... Тэр гол дүрийн залуу шиг гарууд ч байдаг... Харин тэр ажил мэргэжлийн онцлог хараал бол харин худлаа... Хэхэ... Гэхдээ хөөрхөөн... Надаа хамгийн таалагдсан хэсэг нь гэснээс тэр Солонго дарваан юугаа хийгээд гараад ирвээ?? Эмоушны минь нэрийг хачин болгожийноо муу дарваан... За тэр Солонгоо ч яахав... Тэр хурал хийдэг хэсэг дээр, Нарансолонгыг тохойноос нь өргөөд хаалганы цаана гаргадаг хэсэг тасархай... Шүтмээр... Ер нь хожимдуу үзсэн ч гэсэн амжсандаа би азтай... За тэр мэргэжлийн дуу, дүрсний талын юмыг юуг нь мэдхэв... Сонирхогчын түвшинд бол өөлөх юмгүй л болсон байлээ... За өөр юу хэлхэв... Дууных нь үгийг л бичхээс...
Fire - Чи бусдаас өөр
Чи яг миний бодсон шиг биш байсан болохоор
Би яг чиний санасан шиг биш байсан болохоор
Гэнэдээ л биз дурлалдаа
Гэгэлзээ л биз хайрандаа би чинь
Би яг чиний зүүдэлсэн шиг тэр л бодлоос чинь өөр
Тийм л байсан болохоор (нана)
Чи бүхнээс өөр байсан болохоор (нана)
Би бусдаас
Чи яг надад бодогдсон шиг байсан болохоор
Би яг чамд санагдсан шиг байсан болохоор
Гитар барин дуулаж байна
Ганцаардан чамайг хүлээнэ би чинь
Би яг чамайг мөрөөдсөн шиг тэр л бодолтой хамт
Тийм л байсан болохоор (нана)
Чи бүхнээс өөр байсан болохоор(нана)
Би бусдаас би бусдаас өөр байсан болохоор
Надад бодогдсон шиг чамд санагдсан шиг
Бид бусдаас өөр байсан болохоор
Надад харагдсан шиг чамд таалагдсан шиг
Би бүхнээс (нана)
Болд & Агиймаа- Хайрлах хүсэл
Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднээ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзхаа наддаа амлаач амлаач
Би чамайг өөрөөсөө алдмааргүй байна
Би чиний тухай өөртэйгөө яринаа
Ахиад намайг битгий зовоо
Ахиад учирхаа одоо л хэлээч хэлээч
Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснээ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй ч
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн хайрт минь
Би чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна
Би чиний төлөө бүхнээ зориулнаа
Сайхан хайрыг наддаа бэлэглээч
Санаа сэтгэл рүү урсан цутгаач цутгаач
Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднээ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзхаа наддаа амлаач амлаач
Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснээ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй ч
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн хайрт минь...
No comments:
Post a Comment