Sunday, July 5, 2009

Онигоо №1...


Хэрэв хүүхнүүд программ хангамж бол залуучууд user-үүд буюу хэрэглэгчид байж таараа.

- Хэрэв хүүхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхэхгүй бол freeware хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай үнсэлцэж, хөхөө оролдуулахаас өөр зүйл зөвшөөрөхгүй байгаа бол demo хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай секс хийчихээд дараа нь "буцалтгүй тусламж болгож таван цаа, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих" гэж байгаа бол donationware.

- Хэрэв хүүхэн тантай секс хийж байснаа хорин минутын дараа гэнэт болиод үргэлжлүүлэхийн тулд "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих" гэж байгаа бол trail хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай секс хийхийн өмнө, ид ажлын дундуур болон дараань "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгөх ёстой шүү" гэж сануулаад байгаа бол shareware хувилбар.

- Хэрэв хүүхэн тантай секс хийж байхдаа ээж нь гурилтай шөл, цуйван 2-г ямар амттай хийдэг талаар яриад байгаа бол adware block.

- Хэрэв хүүхэн унтсаны дараа таны нэг газар улайгаад, загатнаад байгаа бол та вирус авсан нь гарцаагүй. Үүнийг "antivirus"-р эмчилнэ.

- Хэрэв та ямар нэг юм болох тоолонд хүүхэнд "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад өгнө" гэж тохиролцсон бол энэ нь программ хангамжид ямар ч хамаагүй, үүний биеэ үнэлэх гэдэг юм.

- Хэрэв хүүхэн тань руу залгаж хөх томруулах мэс засал хийлгэсэн, ирж барьж үзэхгүй юмуу гэж байгаа бол үнийг update /үнэгүй шинэчлэл/ хийгддэг лицензийн программ хангамж гэнэ.

- Хэрэв хүүхэн таныг "Hf402-sd3z8-ks30d-w2nk9-xt2u7" гэх мэт нууц үг хэлсэн нөхцөлд унтана гэж байгаа бол үүнийг мөн л лицензийн программ хангамж гэнэ.

- Хэрэв хүүхэн таныг дурын үг хэлсэн тохиолдолд унтана гэж байгаа бол үүнийн "Universal Crack by Trash Team" гэнэ.

- Хэрэв хүүхэнтэй анх танилцахдаа үлдээсэн утасны дугаараар дүү охин нь тань руу утасдаад байвал үүнийг программ хангамжийн боловсруулагчаас явуулж буй spam гэнэ.

- Хэрэв та таван найзынхаа хамт нэг хүүхэнтэй танилцаад нэг хүнээс "таван цаас, сүүтэй шоколад" өгчихөөд ээлжээр тестэлж үзэхээр болж, та гуравт нь явж байгаа бол үүнийг байгууллагаас авсан лиценз, харин та байгууллагын хэрэглэгч болж таарна.

- Хэрэв та хүүхэнтэй элдэв долоон юмгүй шууд унтахыг хүсч байхад цаад хүүхэн чинь танд шүлэг уншиж, бүжиг бүжиглэж, ноосон оймс яаж нэхдэгээ үзүүлэхээс нааш унтахгүй гээд байгаа бол үүнийг "Microsoft" компаниас явуулж буй ухаалаг бодлого гэнэ.

- Хэрэг секс хийж байгаа хүүхэн чинь ид ажлын дундуур гэнэт огил үсрэн цонхоор гараад явчихаж байгаа бол үүнийг баг гэнэ. Багийн талаар ээжид нь утасдаж секс хийж байсан байрлал, цонхоор гарахаас өмнө хийж байсан зүйл, орны байрлал болон өрөөний тавилгын талаар дэлгэрэнгүй өгүүлэх хэрэгтэй.

No comments: