Monday, July 13, 2009

Онигоо №4...


Эрчүүдийг морь харалтаар нь шинжихүй:
Өмд нь ийш тийш мурийгаад, дэлгүүрээ олох гэж удаж удаж уурандаа цахилгааныг нь мулталж эсвэл товчийг нь тас татаж байгаа бол огцом ууртай эрийн шинж.

Өөрөө морь харахгүй байж найзыгаа дагаж орж ирчихээд найздаа бараа болох хэрэгтэй гэж өөрийгөө зөвтгөж байгаа бол хамт олонч эрийн шинж.

Хүн хараад байвал морь харж чадахаа байчихаад дуусчихсан мэт царайлж, дараа эргэж ирэх төлөвлөгөөтэй гарч байгаа бол ичимхий эрийн шинж.

Чанга шүгэлдэн ийш тийш эргэлдэн харж байгаа бол амьдралын баясгалантай эрийн шинж.

Бүгд эзэнтэй, морь харах газар зай байхгүй бол шууд угаалтуур руу морь харж байгаа бол хээгүй, гүндүүгүй эрийн шинж.

Морь харахдаа товчиндоо гар хүргэлгүй дэлгүүрээ онгойлгочихоод процесс үргэлжлэх хооронд зангиагаа засч, цагаа түлхээд, гутлынхаа үдээсийг янзалчихаж байгаа бол сэргэлэн эрийн шинж.

Нисч яваа ялааг онох гэж ийш тийш үсчүүлж байгаа бол тоглоомчин эрийн шинж.

Андуурч гонжоомныхоо доод товчийг тайлаад тэлээнийхээ үзүүрийг унжуулаад зогсож байгаа бол анхааралгүй эрийн шинж.

Хүмүүсийнхийг анхааралтай ажиглан өөрийнхтэйгээ харьцуулан харж байгаа бол юм болгонд санаа зовж явдаг эрийн шинж.

Морь харахын хооронд дэргэдэх хүндээ онигоо ярьж амжиж байгаа бол наргианч эрийн шинж.

Суултуурын пааланд ойсон дуслаас солонго татуулах гэж оролдож байгаа бол элдэв зүйлийг туршиж үзэх дуртай эрийн шинж.

Санаа алдан удаан зогсовч хийнээс өөр зүйл гаргаж чадалгүй үглэсээр гарч яваа бол амьдралд нухлуулсан эрийн шинж.

Хэргээр чимээ багатай ч үнэр ихтэй хий сэм гаргачихаад хүчтэй шуухтнан агаар үнэрлэж, хүмүүст ууралсан янзтай гараад явж байгаа бол хорлонч эрийн шинж.

Чанга дуугаар хийгээ гаргачихаад түүнийгээ тайлбарлан бариар наргиа хэлж байгаа бол эрч хүчтэй эрийн шинж.

Өмд гутал дээрээ биш шалан дээр дусаачихаад явуут дундаа сэгсрэн дэлгүүрээ татахаа мартаж гараад арван минутын дараа гэнэт мэдээд цааш нь чихэх гэж оролддог бол салан эрийн шинж.

Морь харах зуураа ном, сонин уншиж байгаа бол сэхээтэн эрийн шинж.

Хөөснүүд яаж хагарч байгааг анхааралтай ажиглаж байгаа бол хүүхэд зангаараа эрийн шинж.

Дэлгүүрийнхээ ганц товч тайлахад хангалттай байсаар байтал бүх товчоо дуустал нь тайлж байгаа бол юм болгонд ул суурьтай ханддаг эрийн шинж.

Нөгөөхөө сэгсрэлгүй хаалганы яс модонд цохиж байгаа бол яаж ч мэдэх хөндлөн эрийн шинж.

No comments: