Thursday, July 16, 2009

Тасарцан даварцан барилга...

Сүүлийн үеийн барилгуудыг муу, сайн гээл зөндөө л муулж, сайлж байна... Юугаар яаж хийж байгаа нь мэдэгдэхгүй, дээрээс нь ашиглалтанд орох хугацаанаасаа хойно ордог гээл... Гэхдээ энэ барилга бол нийтийн орон сууц биш... Ер нь бол хувийн барилга л юм шиг байгаан... Энэ нь манай байрны хажууханд баригдаад миний л санахаар бараг 8 жилийн нүүр үзэж байна... Дуусдаггүй, нэг ийм барилга... Онцлог нь энэ барилгыг юугаар яаж барьж, гүйцээж байгаа нь их ичмээр... Миний камераа тааруу болхоор нарийн сайн гаргаж чадсангүй... Ерөнхийдөө бол миний дүгнэлтээр бол "хог"-р барьж байгаа барилга... Магадгүй энэ барилгыг дууссаны дараа, юугаар яаж барьсаныг нь мэдэхгүй нөхдүүдэд ямар үнээр зарах бол??

Уг барилгын ерөнхий гадар нь энэ... Сайн харвал юм юм л байгаа... Микро автобусны хаалга, задалсан поошиг, төмөр хайс гэх мэт...















Зиа, энэ "Нийтийн тээвэр" гэсэн микро автобусны хаалгануудыг хараарай... Энийг гадна талаар нь тоосгоор өрчихдөг юм байлээ...















Энэ хэсэгт нь баахан төмөрнүүд байна... Энд тэндэхийн хайс, хашлага, задалсан поошиг, дээвэр хучдаг нэг плитархуу юм зэргээр хана хийцэн байна...















За тэр тоосгоор өрж далдалсан дотор бол 10 жилийн сургуулиудын биеийн тамирын заалны цонх байгаа... Том томоор нь авчираал, гадуур нь тоосгоор өрчихөөр ингээл мэдэгдэхээргүй болчиж байгаа нь энэ...















Тэр тал гэр шиг юмыг одоо юу юм бүү мэд... Ямар ч байсан гэр барьна гэж байхгүй... Энд нэг л юм авчирч тавьсан байх...















За энэ хэсэгт баахан л төмөр... Юуных нь мэдэгдэх, мэдэгдэхгүй төмөр өрчиж...















Ууг нь энэ барилга анхнаасаа бол 1 давхар, жижгэвтэр эд байх байсан болов уу... Харин дараа нь "хог" олдохоор нь нэмэж өрсөөр байгаад ийм л болгож байгаа байх...





























Monday, July 13, 2009

Онигоо №4...


Эрчүүдийг морь харалтаар нь шинжихүй:
Өмд нь ийш тийш мурийгаад, дэлгүүрээ олох гэж удаж удаж уурандаа цахилгааныг нь мулталж эсвэл товчийг нь тас татаж байгаа бол огцом ууртай эрийн шинж.

Өөрөө морь харахгүй байж найзыгаа дагаж орж ирчихээд найздаа бараа болох хэрэгтэй гэж өөрийгөө зөвтгөж байгаа бол хамт олонч эрийн шинж.

Хүн хараад байвал морь харж чадахаа байчихаад дуусчихсан мэт царайлж, дараа эргэж ирэх төлөвлөгөөтэй гарч байгаа бол ичимхий эрийн шинж.

Чанга шүгэлдэн ийш тийш эргэлдэн харж байгаа бол амьдралын баясгалантай эрийн шинж.

Бүгд эзэнтэй, морь харах газар зай байхгүй бол шууд угаалтуур руу морь харж байгаа бол хээгүй, гүндүүгүй эрийн шинж.

Морь харахдаа товчиндоо гар хүргэлгүй дэлгүүрээ онгойлгочихоод процесс үргэлжлэх хооронд зангиагаа засч, цагаа түлхээд, гутлынхаа үдээсийг янзалчихаж байгаа бол сэргэлэн эрийн шинж.

Нисч яваа ялааг онох гэж ийш тийш үсчүүлж байгаа бол тоглоомчин эрийн шинж.

Андуурч гонжоомныхоо доод товчийг тайлаад тэлээнийхээ үзүүрийг унжуулаад зогсож байгаа бол анхааралгүй эрийн шинж.

Хүмүүсийнхийг анхааралтай ажиглан өөрийнхтэйгээ харьцуулан харж байгаа бол юм болгонд санаа зовж явдаг эрийн шинж.

Морь харахын хооронд дэргэдэх хүндээ онигоо ярьж амжиж байгаа бол наргианч эрийн шинж.

Суултуурын пааланд ойсон дуслаас солонго татуулах гэж оролдож байгаа бол элдэв зүйлийг туршиж үзэх дуртай эрийн шинж.

Санаа алдан удаан зогсовч хийнээс өөр зүйл гаргаж чадалгүй үглэсээр гарч яваа бол амьдралд нухлуулсан эрийн шинж.

Хэргээр чимээ багатай ч үнэр ихтэй хий сэм гаргачихаад хүчтэй шуухтнан агаар үнэрлэж, хүмүүст ууралсан янзтай гараад явж байгаа бол хорлонч эрийн шинж.

Чанга дуугаар хийгээ гаргачихаад түүнийгээ тайлбарлан бариар наргиа хэлж байгаа бол эрч хүчтэй эрийн шинж.

Өмд гутал дээрээ биш шалан дээр дусаачихаад явуут дундаа сэгсрэн дэлгүүрээ татахаа мартаж гараад арван минутын дараа гэнэт мэдээд цааш нь чихэх гэж оролддог бол салан эрийн шинж.

Морь харах зуураа ном, сонин уншиж байгаа бол сэхээтэн эрийн шинж.

Хөөснүүд яаж хагарч байгааг анхааралтай ажиглаж байгаа бол хүүхэд зангаараа эрийн шинж.

Дэлгүүрийнхээ ганц товч тайлахад хангалттай байсаар байтал бүх товчоо дуустал нь тайлж байгаа бол юм болгонд ул суурьтай ханддаг эрийн шинж.

Нөгөөхөө сэгсрэлгүй хаалганы яс модонд цохиж байгаа бол яаж ч мэдэх хөндлөн эрийн шинж.

Онигоо №3...


Эрчүүдийн мөрөөдлийн өдөр:
6:00 - Сэрүүлэг дуугарах.
6:15 - Орал секс.
6:30 - Жорлонд спортын сонин уншин тухлаж дотроо онгойтол хүндрэх.
7:00 - Хувцастай гэхээсээ илүүтэй хувцасгүй гэмээр үйлчлэгч бүсгүйн хийсэн гахайн утсан мах, шарсан өндөг, кофеноос бүрдсэн өглөөний хоолыг тухлан идэх.
7:30 - Лимузин гадаа ирэх.
7:45 - Нисэх буудал хүрэх замд тав гурван хундага мөстэй виски татах.
9:30 - Покер клуб хүргэж өгөхөөр хувийн жолоос нь лумизинтэй давхиж ирэх. Зам зуураа орал секс.
9:45 - Покер тоглож хожих.
11:45 - Кафед хоол идэж гурван аяга шар айраг уух.
12:15 - Орал секс.
12:30 - Ахиж покер тоглож хожих.
14:15 - Лимузингээр нисэх буудал хүргүүлэх. Замдаа ахин 3-5 хундага мөстэй виски уух.
14:30 - Монте Карло нисэх.
15:30 - Нүцгэн хүүхнүүдтэй хамт далайн эрэг дээр загасчлах.
17:00 - Хувийнхаа онгоцоор харих замдаа Памела Андерсоноор массаж хийлгэх.
18:45 - Хүндрээд, усанд ороод сахалаа хусах.
19:00 - Элтон Жон цаазаар авхуулсан, хар тамхи, порно үзэхийг албан ёсоор зөвшөөрсөн тухай зарлах тухай оройн мэдээг зурагтаар үзэх.
19:30 - Оройн зоог. Хар түрс, виски, хувийн гүрж тогоочийн хийсэн шорлог, дарууга болгож үйлчлэгч бүсгүйн хоёр хөхөн дээрээс зайрмаг долоож идэх.
21:00 - Франц шарз, гавана янжуур татан зурагтаар Монгол бөхчүүдийн Олимпоос чөлөөтийн 10 дахь алтаа авж байгааг тухлан үзэх.
21:30 - Нэгэн зэрэг гурван хүүхэнтэй секс хийх.
23:00 - Усан иллэгтэй ваннд орох. Пицаа идэх, хүйтэн шар айргаар даруулах.
23:30 - Унтахын өмнө дуудлагын хүүхнээр орал секс хийлгэх.
23:45 - Ганцаар унтахаар хааш хаашаа 4 м орон дээрээ налайх.
23:50 - 10 секундын турш долоон өнгөөр ялгаран сонсогдохуйцаар хийгээ гаргаад хурхирсны дараа гөлөг байхаас нь тэжээсэн питбуль нь өрөөнөөс нь зугатан гарах.


Хүүхнүүдийн мөрөөдлийн өдөр:
8:15 - Үнсүүлж, илүүлж таалуулан сэрэх.
8:30 - Жингээ үзээд 2 кг турж гэдгээ мэдэх.
8:45 - Шинэхэн шахсан жүржийн шүүс, франц бялуунаас бүрдсэн өглөөний хоолыг орондоо зөөлгөж идэх.
9:00 - Шөнийг хамт өнгөрөөсөн залуугаас үнэтэй ээмэг мэтийн бэлэг авах.
9:15 - Анхилуун үнэртэй тослог хөөсөөр дүүргэсэн ваннд орох.
10:00 - Хувийнхаа фитнес клубт очиж хошигнох мэдрэмж сайтай, дур булаам эрэгтэй дасгалжуулагчийн хамт хөнгөн гимнастик хийх.
10:30 - Үсэндээ шампунь түрхэж 10 минут болоод угааж, сэнсээр хатаагаад хумсаа янзлан, нүүрээ будахын хажуугаар найз бүсгүйчүүдтэйгээ утасаар ойр зуурын хов жив ярих.
12:00 - Хамгийн сайн найз бүсгийн хамт моодонд ороод байгаа тасархай зоогийн газар үдийн зоог барих.
12:45 - Хайртынхаа хуучин хүүхнийг ажиглаж 8 кг таргалчихсан байгааг нь харах.
13:00 - Тооцоо мөнгөний талаар огт санаа золовтгүйгээр найз хүүхнүүдийн хамт дэлгүүр хэсэх.
15:00 - Зурагтаар загварын шоу мэтийг үзэж амрах.
16:00 - Нууц шүтэн бишрэгчээсээ сагс дүүрэн улаан сарнай бэлгэнд авах.
16:15 - Фитнес клубт хөнгөн гимнастик хийгээд дараа нь "Ийм сайхан биенд тэр болгон иллэг хийдэггүй нь харамсалтай" гэж магтаал хэлэх булчинлаг, царайлаг залуугаар иллэг хийлгэх.
17:30 - Нэртэй загвар зохион бүтээгчийн хийсэн шинэ цуглуулгыг өмсөж үзэн, нэрийн барааных нь дэлгүүрийн асар том тольны өмнө нааш цааш гунхан алхалах.
19:30 - Хайртай залуугийн хамт зоогийн газар лааны гэрэлт сонгодог хөгжим сонсон оройн зоог барих.
22:00 - Ганцаараа халуун устай шүршүүрт орох.
22:50 - Хайртай хүнээрээ угаалгаж, индүүдүүлсэн цагаан хэрэглэлтэй ор руугаа тэврүүлэн хүргүүлэх.
23:00 - 10 удаа дур тавин "юу яах".
23:15 - Түүнийхээ булчинлаг гарыг дэрлэн тавтай нойрсох.

Онигоо №2...


Би 4-р сарын 1-нд төрсөн хүн. Төрсөн цагаасаа хойш хүмүүст маш их баяр баягалан бэлэглэж байсан даа...

Эх бариг тас тас хийтэр хөхөрсөөр намайг арай л унагачихалгүй байж ээжид минь харуулахад тэр удаан гэгч нь инээсэн гэдэг. Гэхдээ аавын баярласны дэргэд энэ хоёрын инээд бол юу ч биш гэж болно. Аав минь үе үе эвхэрч унан, өвдгөө алгадан үсэрч босохдоо "Үгүй энийг хараач ээ, ёстой элэг хөшмөөр юм" гэж уулга алдаж байсан гэж хожим надад ярьсан.

Миний төөргийг үзүүлэхээр үзмэрч дээр авчрахад цаадах нь намайг харж инээсээр байгаад өнгөрсөн, ирээдүйг хардаг гоц авъяасаа алдчихсан гэсэн.

Арван жилд багш нар хичээлээ үймүүлэхгүй гэсэндээ барагтай л бол самбарын өмнө гаргаж асуудаггүй байлаа. Гэхдээ сургууль бол сургууль, хичээл бол хичээл болохоор заримдаа яах ч аргагүй зүйл болдог байсныг санах юм. Нэг удаа биеийн тамирын багш заалны оройгоос бэхэлсэн олс руу яаж авирах ёстойг биеэрээ үзүүлж байгаад өндөр дээрээс миний царайг харчихаад тэвчилгүй инээж тэр өндөр дээрээс уначихсан. Дараа нь гурван сарын турш биеийн тамирын хичээл орохгүй амар байж билээ.

Харин дээд сургуульд бол бүх зүйл эсрэгээрээ байсан гэхэд болох байх. Шалгалт, шүүлгийг би ядаж зовох юмгүй хамгийн түрүүнд, хялбархан өгчихдөг байв. Намайг хариулж байх үед багш нар голдуу бушуухан босч, тамхилахаар тэнхимээс гарчихдаг, тэгээд тэндээсээ үе үе гарах "брррссс ха хаха ёо ёо үхлээ" гэсэн авианаас өөр зүйлээр миний илтгэлийг тасалдаггүй байсан.

Нийтийн байрны жижүүрүүд надаас хэзээ ч үнэмлэх энэ тэр асууж байгаагүй. Намайг тасаг руугаа явсны дараа жижүүрүүд инээсээр атирчихаад тэнийж чадалгүй нэлээн уддаг байсан болхоор манай байрны охидыг эргүүлдэг байсан залуучууд боломжыг ашиглан чөлөөтэй орж гардаг байсан гэсэн. Тэгэхээр би олон ч хүүхдийг ертөнцөхөд мэндлэхэд тус болсон, нэг ёсны загалмайлсан эцэг гэх юмуу даа.

Дэлгүүрээс пиво, архи авах хэрэг гарахад манай ангийхан үргэлж намайг явуулна. Намайг дээрлэхдэг эсвэл би явах дуртайдаа биш л дээ. Зүгээр л худалдагч хүүхнүүд, кассчид нь намайг хараад инээсээр мөнгө авахаа мартчихдаг байсан болхоор л тэр.

Хүүхнүүдтэй бол би ямагт бүтэлгүйтдэг байсан. Амьдралдаа анх удаа "Баярмаа би чамд хайртай" гэж зүрхлэн зүрхлэн байж хэлсний дараа Баярмаа тэх дундуураа нугараад, сургуулийн 00-н өрөө рүү арайхийн мөлхөж орж байсан юм даг.

Нэг удаа намайг хэдэн нөхдүүд дээрэмддэг юм байна. Оройхон тийш байр руугаа алхалж явтал нэг нөхөр гэнэт араас боогоод "Хөдөлвөл ална шүү, хүрэм, гутлаа тайл" гэдэг байгаа. Би арайхийж эргэж харснаа л санадаг юм. Хагас цагийн дараа ухаан орсон чинь байдгаараа хөхрөлдсан цагдаа нар, инээсээр байгаад ямар ч тэнхэлгүй болчихсон дээрэмчдийг цагдаагийн машинруу чихэж байхыг харж билээ.

Гэхдээ муу ч гэсэн эрийн хуйх юм болохоор би 30 хүрээд эхнэр авсан л даа. Найз нар маань тус болсон юм. Тэд миний эхнэрийг "дажгүй хүүхэн" гэж наргиан хийдэг. Хуримыг төрсөн өдөртэй маань давхцуулан хийсэн болохоор элдэв гэнэдүүлэлт, мэхлэлтээр дүүрэн, сайхан болсон. Сүйт бүсгүйг маань, одоо энэ миний эхнэрийг шүү дээ, нүүрийг нь битүү халхалсан хар гивлүүртэй авчирдаг юм байна. Тэгэхэд харин би зориг гаргаж гивлүүрийг нь сөхөж царайг нь хараад амьдралдаа анх удаа инээсэн юм даг.

Түүнээс хойш би олон жил сайхан амьдарч, ажилласан. Намайг тэтгэвэрт гарахад дарга маань инээсээр хүрч ирээд "За ингээд танд уйдах боломж гарахгүй боллоо" гэсэн бичигтэй том дугуй толь бэлэглэсэн. Тэгээд би харин нэг их удалгүй гуравдугаар сарын сүүлээр өөд болсон юм. Намайг дөрөвдүгээр сарын эхний өдөр гаргасан болохоор ажил явдал маань хөнгөхөн, элдэв нулимс, гашуудалгүй сайхан болж өнгөрсөн гэхэд болно. Манай даргын хөлсөлж өгсөн хөгжимчид эмгэнэлийн ая тоглож байхдаа үе үе өөрсдөө ч мэдэлгүй хүүхдийн дууны хөгжилтэй ая үлээгээд л байсан. Миний толгой дээр хэлсэн сүүлчийн үг хөгжилтэй, өөрийн эрхгүй инээд хүрэхээр байсан. Тэгээд харж байх нь ээ уншиж дуусахаас нь өмнө энд тэнд хүмүүс эвхэрч унаад л байсан даа...

Sunday, July 5, 2009

Онигоо №1...


Хэрэв хүүхнүүд программ хангамж бол залуучууд user-үүд буюу хэрэглэгчид байж таараа.

- Хэрэв хүүхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхэхгүй бол freeware хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай үнсэлцэж, хөхөө оролдуулахаас өөр зүйл зөвшөөрөхгүй байгаа бол demo хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай секс хийчихээд дараа нь "буцалтгүй тусламж болгож таван цаа, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих" гэж байгаа бол donationware.

- Хэрэв хүүхэн тантай секс хийж байснаа хорин минутын дараа гэнэт болиод үргэлжлүүлэхийн тулд "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих" гэж байгаа бол trail хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай секс хийхийн өмнө, ид ажлын дундуур болон дараань "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгөх ёстой шүү" гэж сануулаад байгаа бол shareware хувилбар.

- Хэрэв хүүхэн тантай секс хийж байхдаа ээж нь гурилтай шөл, цуйван 2-г ямар амттай хийдэг талаар яриад байгаа бол adware block.

- Хэрэв хүүхэн унтсаны дараа таны нэг газар улайгаад, загатнаад байгаа бол та вирус авсан нь гарцаагүй. Үүнийг "antivirus"-р эмчилнэ.

- Хэрэв та ямар нэг юм болох тоолонд хүүхэнд "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад өгнө" гэж тохиролцсон бол энэ нь программ хангамжид ямар ч хамаагүй, үүний биеэ үнэлэх гэдэг юм.

- Хэрэв хүүхэн тань руу залгаж хөх томруулах мэс засал хийлгэсэн, ирж барьж үзэхгүй юмуу гэж байгаа бол үнийг update /үнэгүй шинэчлэл/ хийгддэг лицензийн программ хангамж гэнэ.

- Хэрэв хүүхэн таныг "Hf402-sd3z8-ks30d-w2nk9-xt2u7" гэх мэт нууц үг хэлсэн нөхцөлд унтана гэж байгаа бол үүнийг мөн л лицензийн программ хангамж гэнэ.

- Хэрэв хүүхэн таныг дурын үг хэлсэн тохиолдолд унтана гэж байгаа бол үүнийн "Universal Crack by Trash Team" гэнэ.

- Хэрэв хүүхэнтэй анх танилцахдаа үлдээсэн утасны дугаараар дүү охин нь тань руу утасдаад байвал үүнийг программ хангамжийн боловсруулагчаас явуулж буй spam гэнэ.

- Хэрэв та таван найзынхаа хамт нэг хүүхэнтэй танилцаад нэг хүнээс "таван цаас, сүүтэй шоколад" өгчихөөд ээлжээр тестэлж үзэхээр болж, та гуравт нь явж байгаа бол үүнийг байгууллагаас авсан лиценз, харин та байгууллагын хэрэглэгч болж таарна.

- Хэрэв та хүүхэнтэй элдэв долоон юмгүй шууд унтахыг хүсч байхад цаад хүүхэн чинь танд шүлэг уншиж, бүжиг бүжиглэж, ноосон оймс яаж нэхдэгээ үзүүлэхээс нааш унтахгүй гээд байгаа бол үүнийг "Microsoft" компаниас явуулж буй ухаалаг бодлого гэнэ.

- Хэрэг секс хийж байгаа хүүхэн чинь ид ажлын дундуур гэнэт огил үсрэн цонхоор гараад явчихаж байгаа бол үүнийг баг гэнэ. Багийн талаар ээжид нь утасдаж секс хийж байсан байрлал, цонхоор гарахаас өмнө хийж байсан зүйл, орны байрлал болон өрөөний тавилгын талаар дэлгэрэнгүй өгүүлэх хэрэгтэй.

FIFA-н дүрэм...

Гэргий нар, найз бvсгvйчvvд, сvйт хvvхнvvд, ээжvvд, эгч нар, охид болон бусдад (товчхондоо бvх эмэгтэйчvvдэд) хvргэх туйлын чухал заавар зөвлөгөө байна. Энэхvv дvрэм нь ирэх оны VI-VII сард явагдах хөлбөмбөгийн ДАШТ-д зориулагдсан болно.
Дvрмийн заалтууд
1. 2010 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ны хооронд чи (та) сонин хэвлэлийн спортын нvvрийг сайтар унших хэрэгтэй. Ингэснээр хөлбөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд юу болж байгааг мэдэж, харилцан ярианд оролцох чадвартай болох ёстой. Yvнийг vл тоовол өөрт чинь муу явдал тохиолдоно, эсвэл чамайг би мартана. Анхаарал тавьсангvй гэж БYY ЯНШААРАЙ.

2. ДАШТ-ий vеэр ямар ч тохиолдолд телевизор минийх. Хэрвээ TV-ийн удирдлага руу зэрвэсхэн ч болов харц чиглvvлвэл чи “нvдгvй” болно шvv.

3. Тоглолтын явцад TV-ийн өмнvvр өнгөрөх шаардлага гарвал намайг vймvvлэлгvйгээр мөлхөж явахыг би зөвшөөрье. Харин TV-ийн өмнө нvцгэн зогсохоор шийдэхдээ дулаан хувцсаа ойрхон байлгаарай. Ханиад шуухинаа хvртвээс чамайг эмчид vзvvлэх юм уу асрах боломж vгvй, ДАШТ-ий энэ сард.

4. Тоглолтын vеэр би сохор, дvлий, хэлгvй мэт байх боловч надад шар айраг, хоол хvнс дөхvvлэхийг шаардана. Чамайг анзаарах сөхөө алга. Чамайг сонсох, хаалга онгойлгох, утсанд хариу өгөх, “хvvхэд хоёрдугаар давхраас уналаа” гэх мэтэд БYY ГОРЬДООРОЙ.

5. Хөргөгчинд 10 лааз хvйтэн шар айраг ямагт байлгах нь тун зөв санаа. Бас ам хөдөлгөж, гэдэс дvvргэх амттанууд. Энэ бvхэн найзуудыг минь ирэхэд ч хэрэгтэй бөгөөд тэдний өнмө би нvvр улайлгах учиргvй. Хариуд нь чамд өглөөгvvр зурагт vзэх зөвшөөрөл өгнөө. Гоё тоглолтыг давтах vед TV-гээ би авна шvv.

6. Сануулахад, миний багуудын аль нэг нь хожигдоод би ууртай байваас “Боль л доо, энэ чинь тоглоом”, “Тайвшир, тэд дараа хожно” гэх зэргээр бvv ярь. Иймэрхvv зvйл хэлвэл намайг улам шатааж, чи хайраар дутах болно. Чи хэзээ ч надаас илvvгээр хөлбөмбөгийг ойлгохгvй гэдгээ мэдэж ав. “Урмын” гэх vгс нь биднийг зөрчилд хvргэх юм уу салгана.

7. За яахав, хамтдаа нэг тоглолт vзэж болох юм. Гэхдээ тэр vед зөвхөн завсарлагаар, реклам гарах vеэр надтай яриа өрнvvлэх ёстой. Бас манай баг хожиж яваа нөхцөлд. Дахин хэлэхэд ГАНЦХАН ТОГЛОЛТ!!! Тvvнээс биш ДАШТ-ийг цаг хамт өнгөрөөх далим болгохыг vл зөвшөөрнө.

8. Гоолын давталтууд хамгийн чухал мөч. Би тvvнийг өмнө нь vзсэн ч бай, vзээгvй ч бай, дахиад vзэхийг хvсч байна. Маш олон удаа.

9. Найзуудын чинь хvvхэд шуухадтай холбоо бvхий vдэшлэг уулзалтад миний “ирц” хэрэгтэй гэвэл:
a) Би очихгvй
б) Би очихгvй
в) Дахиад би очихгvй.
Харин нэг найз маань амралтын өдрөөр гэртээ урьж, хөлбөмбөг vзье гэвэл vтэр тvргэн очимз.

10. ДАШТ-ий өдөр тутмын тойм нэвтрvvлэг нь шууд гарах тоглолт шигээ амин чухал. “Чи тvрvvн vзсэн биз дээ… Бvгдийн vзчихээр суваг дээр тавиач” гэх мэтээр зөрvvдлээд сайнаа vзэхгvй. Хариулт нь “ДYРМИЙН II ЗААЛТЫГ YЗНЭ YY!”.

11. Эцэст нь өөрийн сэтгэгдлээ “ДАШТ-ийг дөрвөн жилд л нэг удаа явуулдаг бурханд баярлалаа” гэж илэрхийл. Би энэ vгэнд дуртай. Аваргуудын лиг, Премьер лиг, Италийн лиг, Испанийн лиг гэх мэт нь жил болгон явагддаг шvv дээ.

Хамтран ажилласанд талархая.

Хvндэтгэсэн: Дэлхийн бvх эрчvvд...

Friday, July 3, 2009

"9009"


Нээрээ би дээхэн бас бүлгийн ахлагч А-тай хамт энэ киног үзсийм байна... Өргөө кино театрт үзсэн... 9009 гэдэг нь 90 он ба 09 он 2-г хооронд нь харьцуулсан утгатай юм гэнэ лээ... Зарим их мэдэгчид "Мобиком 9009-тэй дугаар гаргаж байгаа, тийм болхоор Мобикомын сурталчилгааны кино" ч гэж ярьж байлээ... Их мэдэгчид нь Үл мэдэхээсээ олон байх шиг дэмий юм алгаа...
Энэ кино тийм ч их сайн биш, тэгтлээ муу бас биш... Ялангуяа 90-ээд оны үеийн хэсэг дээр их сонин юмнууд харагдаж байлээ... Би ч 90-ээд оны үеийн хүүхэд... Миний мэдэх 90-ээд оноос лав өөр өөр юм их байлээ... Харин тэр Шаазгай, "мангас" Батаа ч билүү, тиймэрхүү нэр нь ч юмуу, хоч нь ч юмуу мэдэгдэхгүй зүйлсийг хүмүүс өөрөө өөртөө, өрөөлд их өгдөг байсныг бол мэдэхийм байна... Хувцаслалт, үсний засалт эдэр бол тиймэрхүү юмнууд байсан л санагджийн... Байрны ах нар янз бүрийн л эрээн, мяраан юмнууд өмсдөг байсийшд... Гэхдээ яг ч 90 онд бишээ, ерэн хэдэн онд...
Ер нь миний ойлгосноор бол энэ кинонд нөхөрлөлийн тухай л өгүүлж байх шиг байлээ... Тэгээд бас миний хэлээд байдаг эротик хэсэг... Гэсэхийн аргагүй хөлдүү... Энхмаагийн дүрд тоглосон тэр хүүхэн яахаараа тэгэж дарвалздаг байнаа?? Гэсэн чинь мань хүн чинь жирэмсэн юм гэнэ үү, тэгээд орлон тоглогч тэр садарладаг хэсэгт нь тоглосон ч гэлүү... Тийм "бор шувуу" нисээд байсан шүү... Гэхдээ мэдэхгүй ээ... "Бор шувуу" бол "бор шувуу"... "Шар шувуу" бол "шар шувуу"... За шар шувуу ч ямар хамаа байхав... Зиа, тэгээд энэ кино бас нэг бодлоор Солонгос киноны үйл явц, орц найрлагатай байж магад гэж би хожим хойно нь бодлоо... Нэг баян аав, хүү нь мөнгөтэй нөхөр... Тэгснээ аав нь гэнэт л үхчдэг... Магадгүй би хэт их Солонгос кино үзсэнээс болоод ингэж бодож байж магад... "Сарнайн туяатай орчлон" эдэр гээл кинонуудыг ч үзэж өгнө шүү дээ... За тэр яахав, хамгийн тэнэг хэсэг нь тэр нэг ямар хамтлагийн ч билээ шаамий нөхөр... Тэр ер нь илүү шд!!! Муу чавх кино бузарлаад, дальжийгаад гараад ирдэг хорхой байлээ... Одоо энэ зурган дээр тэр хар нүдний шил зүүцэн сохор номин шиг бакаал... Энэ бид 2 ч гээд яахав, энэ ер нь илүү шдээ... Таньдаг мэддэг хүмүүс нь байвал хэлээрэй хөөе!! Муу дарваанаас болж баахан хадуураад явчлаа... Тэгээд, кинонд бол 90-ээд онтой хэсэг нь арай эвтэйхэн санагдсан... 09-тэй хэсэг нь ч дээ... Яджийхад яснаасаа дургүй салга хүүхэн, шулга нөхөр 2 гол дүрлэж тоглосныг яана... Арай өөр хүмүүс тоглосон бол бас зүгээр санагдах байсан байж магад... Заа за, баахан л хадуурчлаа... Яалтчгүй хадууруулаад байгаа хорхойнуудаас л болжоогоон... Одоогийн байдлаар энэ киног үзье гэж бодож байгаа хүмүүс байвал үзвэл үз үз... Үзмээргүй бол боль боль л гэж хэлье... Өөр юу хэлхэв...

Thursday, July 2, 2009

"Миний хөрш чөтгөр"

Ер нь миний блогын нэр нь бичлэгүүдтэйгээ авцалдаа багатай байх гэж бодож буй хүмүүст хандаж далайн Саргай цэцгийн сайхан үнэр нь ханиаж бүгшүүлэхийг намдаадаг ач тустай эд... Гэснээс саяхандуу Өргөө кино театрт "Миний хөрш чөтгөр" гэдэг кино үзлээ... Блогийн ахлагч А-тай хамт... Нилээн хэдэн сарын өмнө гарсан киног саяхан л үзлээ... Зугаатай л кино байлээ... Бидний хэсэг нөхөд угаас Х-Түцийн улаан фен гэх нь ч хаашайн, гэхдээ л бусдаас дээгүүрт тавьдийн... Нэг хэсэг нөхдүүдтэй уулзахаар энэ киноны талаар яриад, үзээгүй ахлагч А бид 2 л амаа үдүүлцэн юм шиг суугаад байдаг байсан... Одоо ч ярьж өгнө дөө... гэх гэсэн чинь гарууд энэ сэдвээс уйдцан байлээ... Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ талаар ярьвал хэзээд бэлээн...
Зиа, тэгээд Өргөө кино театр чинь маний үеийнхээс өөр болоод өнгө зүсээ солиод их л давгүй болсон байлээ... Тасалбарынхаа тал дээр анхаарвал давгүй ээ... Бусдаар өөлөх өө байхгүй гэхгүй ч би л олж чадахгүйм байлээ... Гэснээс, үүдэнд нь байсан Итали зайрмаг худлаа... 1 бөнжгөр нь 1000 төгрөг шүү... Киноны хувьд би энэ Бархүү гэдэг нөхөрт дуртай... /буруу гарын дур биш шүү!!!/ Сэрчмаагийн "Үүрд минийх гэж амлаач" гэдэг видеонд нь тоглосноос хойш их дуртай болсиймаа... Тэгээд 1-рт Х-Түцийн кино, 2-рт энэ нөхөр тоглосон, 3-рт үнэгүй үзэх эрх байсан болхоор үзсийн... Киноны хувьд тун давгүй сайхан кино байлээ... Дуунууд нь ч бас кинондоо таарсан, аятайхан... Болд & Агиймаа - "Хайрлах хүсэл", Fire - "Чи бусдаас өөр"... Би боддийм л даа, кинонууд ихэнх нь дуутай /OST гээд байдаг даа/ мөртлөө, дуунууд нь нэр байхгүй... Зүгээр л "тийм киноны дуу" ч гэжийх шиг... Энэ шал утгагүй ээ... Тэгээд бас нэг бодогдсон юм бол кинонд яахаараа дандаа эротик хэсэг оруулж маяглаж байдийм бол?? Тэнд чинь -18 насны олон хүн байна, хүүхдээ дагуулаад очсон ээж, аавууд байна... Энэ жоохон утгагүй ээ... Тэгээд тэр дальжийтал эротик хэсэгт нь тоглож буй хүүхдүүд ч тэр... Гавъяа байгуулж байгаамуу хаашайн... Муу дагзнууд!!! Тэгснээ киноныхоо сурталчилгааны хэсэгт нь тэр эротик хэсгийг нь оруулахаа мартахгүйг яана!! Эротик хэсэг орсоноор нь үзэх хүний тоо нэмэгддэг бол сонин л байна...
Зиа, тэгээд кинонд бол яг амьдрал дээр байдаг гаруудыг харуулсан байлээ... Тэр гурил, будааны ченж Будаа мэтийн гар бол бас л байдаг л гар... Тэр гол дүрийн залуу шиг гарууд ч байдаг... Харин тэр ажил мэргэжлийн онцлог хараал бол харин худлаа... Хэхэ... Гэхдээ хөөрхөөн... Надаа хамгийн таалагдсан хэсэг нь гэснээс тэр Солонго дарваан юугаа хийгээд гараад ирвээ?? Эмоушны минь нэрийг хачин болгожийноо муу дарваан... За тэр Солонгоо ч яахав... Тэр хурал хийдэг хэсэг дээр, Нарансолонгыг тохойноос нь өргөөд хаалганы цаана гаргадаг хэсэг тасархай... Шүтмээр... Ер нь хожимдуу үзсэн ч гэсэн амжсандаа би азтай... За тэр мэргэжлийн дуу, дүрсний талын юмыг юуг нь мэдхэв... Сонирхогчын түвшинд бол өөлөх юмгүй л болсон байлээ... За өөр юу хэлхэв... Дууных нь үгийг л бичхээс...


Fire - Чи бусдаас өөр

Чи яг миний бодсон шиг биш байсан болохоор
Би яг чиний санасан шиг биш байсан болохоор
Гэнэдээ л биз дурлалдаа
Гэгэлзээ л биз хайрандаа би чинь

Би яг чиний зүүдэлсэн шиг тэр л бодлоос чинь өөр
Тийм л байсан болохоор (нана)
Чи бүхнээс өөр байсан болохоор (нана)
Би бусдаас

Чи яг надад бодогдсон шиг байсан болохоор
Би яг чамд санагдсан шиг байсан болохоор
Гитар барин дуулаж байна
Ганцаардан чамайг хүлээнэ би чинь

Би яг чамайг мөрөөдсөн шиг тэр л бодолтой хамт
Тийм л байсан болохоор (нана)
Чи бүхнээс өөр байсан болохоор(нана)
Би бусдаас би бусдаас өөр байсан болохоор

Надад бодогдсон шиг чамд санагдсан шиг
Бид бусдаас өөр байсан болохоор
Надад харагдсан шиг чамд таалагдсан шиг
Би бүхнээс (нана)




Болд & Агиймаа- Хайрлах хүсэл

Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднээ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзхаа наддаа амлаач амлаач

Би чамайг өөрөөсөө алдмааргүй байна
Би чиний тухай өөртэйгөө яринаа
Ахиад намайг битгий зовоо
Ахиад учирхаа одоо л хэлээч хэлээч

Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснээ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй ч
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн хайрт минь

Би чамайг өөрөөсөө холдуулмааргүй байна
Би чиний төлөө бүхнээ зориулнаа
Сайхан хайрыг наддаа бэлэглээч
Санаа сэтгэл рүү урсан цутгаач цутгаач

Би чамайг хааш нь ч явуулмааргүй байна
Би чиний өмнө буруутайгаа мэднээ
Хэзээ над дээр ирэхээ хэлээч
Хэзээ уулзхаа наддаа амлаач амлаач

Өглөө бүхэн чамтай сэрэхийг хүснээ
Өөр надад юу ч хэрэггүй хонгор минь
Хайр ийм байдгийг үгээрээ хэлээгүй ч
Харсаар би чинийхээ нүднээс мэдэрсэн хайрт минь...

Kobe Doin' Work


"Kobe Doin' Work"... Энэхүү баримтат кино нь 2009 онд гарсан эд байгаан... 2008 оны 4-р сарын 13-ны өдөр манай багийхан бүсийнхээ заналт өрсөлдөгчдийн нэг San Antonio Spurs-ийг өөрийн Staples Center-тээ хүлээн авч тоглосон тоглолтоос хийсэн кино юм... Энэ тоглолт улирлын 81 дэх тоглолт байсан бөгөөд энэхүү тоглолтонд хожсоноор улирлын 56 дахь ялалтаа авсан юм... Улирлыг 57 хожил, 25 хожигдолтойгоор бүсээсээ 1-р байраар Плэй оффд шалгарсан юм... За энэ ч яахав... Гол нь энэхүү кино нь манай түлхүүр тоглогч Коби Брайнтыг MVP /үнэ цэнэтэй тоглогч/ шагналыг хүртэх болсонтой холбогдуулж хийсэн эд байх гэж би боддийн... Энэ киног хийхэд Кобиг 30 камер дагаж ажилласан гэж байлээ... Сүртэй эд дээ...
Зиа, ингээд энэхүү киноны арын албаны ч юмуу, тиймэрхүү юмнуудын танилцуулгыг энд сийрүүлье...
Киног "40 Acres & A Mule Filmworks" болон "ESPN Films" 2 нийлж хийсийн... Кино нь 84 минут үргэлжилнэ...
Киноны найруулагчаар: Spike Lee /нилээн л алдартай найруулагч юм шиг байлээ/
Дүрүүдэд: Kobe Bryant, Tony Parker, Phil Jackson, Pau Gasol, Lamar Odom, Derek Fisher, Tim Duncan, Michele Tafoya... Дүр ч гэж дээ, талбай дээр л байсан тоглогчид, дасгалжуулагч, дээрээс нь алдарт Мишел Тафояа... Зиа, тэгээд энэ киног үзмээр санагдвал доорх линкүүдээс татаж аваарай...

Жич: Энэ тоглолтонд Коби маань 20 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 1 хаалт тавьсан үзүүлэлттэй тоглосийм шүү...

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг

Wednesday, July 1, 2009

Миний дуртай цуглуулга...

Ер нь би олон юм сонирхдог хүн бишээ... Хобби эдэр гээд байх ч юм бараг байхгүй... Амралтын өдрүүдээр гэртээ сагс үзэж хэвтэх л дуртай... Гэхдээ гайны сагс нь АНУ-н цагаар орой болхоор Монголд өглөө гардаг нь утгагүй... Ядаж л сагс үзэнгээ шар айраг ууж болохгүй балай... За энэ ч яахав... Миний 2 жилийн өмнөөс цуглуулж байгаа нэг зүйл... Их сонирхолтой санагддиймаа... Онцлог нь гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн хүмүүсд л захьдийн... Тэхдээ зарим нь авчирна, зарим нь авчрахгүй... Энд дандаа шинэ, гоё хэдийнхээ зургийг нь тайлбартай нь тавьчий... Хуучин хэдийгээ нийлүүлээд нэг тавьчнаа...



1. "I love cooking with wine, I sometimes even put it in my food" гэж... Утгыг нь сайтар ойлгоход бэрх л юм байлээ... Энэ оосорыг Их сургуулийн ангийн аххүү бэлэглэсийн.. Швед явж ирэхдээ өгсийн...



2. Энэ их сонион... Солонгос явсан хүн надаа Коста Рика гэсэн оосор авчирсын... Гайхаад бараагүй эд дээ...



3. Лас Вегас бол мөрийтэй тоглоомын хот... Энэ хотоос нэг найз маань явуулсын... Энэнд би асар хайртай...



4. Малайз явж ирсэн нөхөр энэ ихэр цамхагын оосорыг өгсийн... Давгүй эд шүү... Эргэнээ бас...



5. Нөгөө Лас Вегасаас явуулсан оосортой хамт энэ ирсийн... Ямар учиртай ч хөгийн ул юм, гэхдээ л их давгүй эд...



6. Нэг найзын маань аххүү Канадад амьдраад он удаан жил болжийн... Тэр нөхөр ирэхдээ надаа өгсийн... Нөгөө талд нь юуны ч зураг байлаа даа...



7. Энийг бол манай ажлын залуу Солонгост сургалтанд яваад ирэхдээ өгсийн... N Tower гэдэг эд гэнэ лээ... Яаадаг учиртайг нь сайн мэдэхгүй ээ бас...



8. Энэ ёстой үлгэрийн... Японд сурдаг найз маань ирэхдээ өгсийн... Нөхөр утасаар надад "Би чамд хүүхэнтэй оосор авсан" гээд байхаар нь шалдан, нүцгэн хүүхэн бодож байсан чинь энэ... Хэхэ...



9. Малайз билүү, нэг найз маань ирэхдээ өгсийн... Би FC Barcelona-г дэмждэггүй л дээ... Дургүй ч биш... Испанидаа арай дээр нь... Тэхдээ давгүй оосор шүү...



10. Энийг манай техникийн албаны захирал АНУ явж ирээд өгсийн... Намайг оосор цуглуулдагийг мэдэх болхоор авчирсын... Бусад гаруудад будаа гурил л өгсөн байх...



11. Энэ бас их үлгэрийн... Тайван явсан найз маань ирэхдээ Коrea гэсэн оосор авчирдиймдаа... Нөхөр яг мартчаад, замаараа Инчён ч билүү тэндээс л авсан байх... Муу мишок...



12. Энэ лайтай... Японд олон жил болоод ирсэн нөхөрт захьсийн... Хаха... Энэ 2 бавалцана... Их элдэвтэй 2-оо...



13. Финланд явж ирсэн найз маань авчирсийн... Цагаан баавгай юм шиг байгаан... Бодуул Финландууд цагаан баавгайгаар алдартайм байлгүй...



14. Энийг манай ажилд дадлага хийсэн залуу өгсийн... Ах нь авчирсан гэнэ лээ... KHAP гээд хайсан чинь Солонгосын ДОХ-н эсрэг байгууллаг байлуу... БЗХӨ-тэй л холбоотой эд байлээ дээ... Хэхэ...



15. Заа бас нэг хайнга гарын өгсөн эд... Солонгосоос ирэхдээ өгсийн... Нөгөө талдаа тольтой... Түлхүүрний оосор биш, гар утасны дэлгэц арчдаг л эд байх шиг байгаам даа...



16. Бээжинд сургалтанд яваад ирсэн ажлын залуу өгсийн... Дотор нь нэг сүм шиг юм байлээ...



17. Энэ гутлыг ангийн маань нэг аххүү өгсийн... Их хөөрхөн... Баргийн гаруудад ийм кед байхгүй дээ...



18. Суши гэнэ лээ... Доод талдаа будаа юмуу хаашайн, жижкэн цагаан юмтай... Японоос ирсэн нөхөр өгсийн...



19. Айлд Заан байх их сайн гэсэн... Айлд гэлтгүй хувь хүнд байхад гэмгүй байх... Энэтхэг явсан нөхөр авчирсийн... Хөөрхөн эд дээ...



20. Заа энэ бол миний Ювентус... Ювентусыг мэдэх нь мэднэ, мэдэхгүй нь мэл гайхна дөө... Энийг Тайланд явсан найз маань өгсийн... Гайхалтай эд дээ...




















21. Энийг манай ахын Ирландаас ирсэн найз өгсийн... Бөглөө онгойлгодог эд... Хэрэгтэй шүү... Хэхэ...















Зиа энэ хэд бол хуучин хэд нь... Ювентус, Арсенал 2-н нэг нэг өмсгөлөн эд байна... Эрээн билүү Бээжин явсан нөхөр л авчирсын... Гулхины эд... Бас төмөрөн Арсенал байгаа... Жинхэнэ гоё эд... Энийг би зүүсээр байгаад мияруулцын... Бас нэг худлаа Ювентус бий... 10 дугаартай... Хэхэ... Жоохон шог эд... Тэр нэг Ниссан байна... Нарны зай майгаар гэрэлтдийн... Хэн ч билээ, нэг нь л өгсийн... Тэр нэг заан... Тайландаас ирсэн нөхөр өгсийн... Бас л зүүгээд мияруулцийн... Их гоё заан байсийн... Тэр нэг тал зүрх шиг мод, хэзээ ч, хэн нь ч өгсийн мэдэхгүй... Тэрэн дээрээ нүүр шиг зурагтай эд байлээ... Бас тэр төмөр тал зүрх... Тэрийг яахав ид романтизмын үедээ өөрөө авч байсийн... Хурган дугарч барьдаг эд... Тэр нэг төмөр цоожны нүхтэй зүрхийг Юнителд ажилдаг нөхөр өгсийн... Дээрээ Юнител эдэр гэцээн бас... Тэр 100 төгрөг, 2 арьсан оосорыг одоо хаанаасаа ч олсын... Ялангуяа тэр 2 арьсан оосорыг нь огт ойлгоогүй... Юу ч юм бүү мэд... Тэр доор нь байгаа Вэбасто гэсэн төмөр эдийг нэг машин, механизмын компанид ажилдаг нөхөр өгч байсийн... Хуучин эд байлээ... Зиа, нэг иймэрхүү... Нэмэгдвэл нэмнээ... Хэхэ...

Гайхамшиг...

Зиа, бичлэг нэмэлгүй их удсан байна... Албаны болон амьны ажил ихтэй болхоор бичих ч зав гарахгүй явсаар өдийг хүрлээ... Өмнөх бичлэгүүд минь баахан л сагсанбөмбөгтэй холбоотой юмнууд байна... Одоо ч бас нэгийг нэмэх гэж байна...
Өнгөрсөн жил буюу өнгөрсөн улирал миний хувьд ургацаар арвин сайхан улирал байлаа... Эхний томоохон дуулиан бол улирлыг 7 дараалалсан хожилтой эхэллээ... Дараагийн дуулийн бол Madison Square Garden-нд NY Knicks-н эсрэг тоглолтонд Black Mamba маань 61 оноо авч түүхэн амжилт тогтоолоо...
Black Mamba гэдэг нь ийм учиртай..

Nike Zoom Kobe 3 (III) - Black Mamba ...

Энэ 61 оноо нь Кобигийн хувьд дээд амжилт биш боловч Madison Square Garden-д авсан дээд амжилт болсон юм...
Манайхны шуугиан намжиж амжаагүй байхад маш хэрэгтэй солилцоо хийсэн юм... Гарааны бүрэлдэхүүнд тоглож байсан Владимир Радмановичыг Шарлотт Бобкэтсрүү явуулж түүний оронд залуу тоглогчид болох Шэннон Браун, Адам Моррисон нарыг авсанаар манайд дутагдаад байсан холбон тоглогчын байрлалд хэрэгтэй, нөөц бэлдсэн явдал байлаа... Энэ солилцоо 2009 оны 2-р сарын 7-нд хийгдсэн...

Үүний дараа ээлжит NBA All-Star энэ удаад Pheonix хотод зохион байгуулагдсан... Улиралд дунджаар 26.8 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт, 4.9 ашигтай дамжуулалт өгч байсан Коби маань 11 дэх удаагаа бүх оддын тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд сонгогдсон юм... Энэ жилийн бүх одод онцлог үйл явдалаар дүүрэн байлаа... Аллен Айверсонг East-н бүрэлдэхүүнд, Чаунси Биллапсыг West-н бүрэлдэхүүнд харах боломжтой болсон бол хамгийн гол нь Shaquille O'Neal маань West-н бүрэлдэхүүнд ахин гарч ирсэн явдал юм...
Бүх Оддын тоглолтыг Шак маань America's Best Dance Crew шоуны оролцогч JabbaWockeeZ хамтлагтай хамтарч лайтай бүжигээр нээсэн юм... Манай хүн ч асар авъяастай эр дээ...
Бүжгийг нь эндээс үзнэ үү...
За тэр яаахав, урт удаан хүсэн хүлээсэн мөч ахин биелж миний хайртай 2 тоглогч 2009 оны Бүх Оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хамт авсанд баярлаад бараагүй шүү...
Энэ мөчийг 7 жил хүлээлээ... 2002 онд аваргын алтан цомоо өргөж байснаас хойш ахин ийм боломж гарч байсангүй... Энэ 2-т минь одоо сагсанбөмбөгийн ертөнцөд авч үзээгүй шагнал гэж алга дөө...

Ингээд бүх оддын тоглолтын дараа улиралд Клевелэндтай хожилоороо уралдсаар 82 тоглолтыг 65 хожил 17 хожигдолтой дуусгалаа... Гайхалтай амжилт... Бүсээ тасархай тэргүүлсэн боловч, нөгөө бүсээс Клевелэндээс 1 хожлоор дутуу байлаа... Энэ нь Плэй Оффд манайд тийм ч их нөлөөлөхгүй боловч энэ 2 баг Финалд шалгарвал айлын талбайд тоглох тоглолт илүү байх ёстой байсан... Гэхдээ ийм юм болоогүй ээ...
Плэй Офф эхлээд эхний шатанд манайх бүсээсээ 8-р шалгарч гарсан Юта Жаззтай тоглосон... Юта ч манайд юм болоогүй ээ... 4-1-р манайх хожсон... Дараагийн шатанд хүчирхэг бүрэлдэхүүнтэй ч сүүлийн хэдэн жил /Яао Мин ирсэнээс хойш/ Плэй Оффын 1-р шатнаас ахиж үзээгүй Хьюстон Рокетстэй тоглов... Хүнд хэцүү 7 тоглолт гаргасны эцэст 4-3-р манайх хожив... Т-Мак, Яао Мин зэрэг гол тоглогчид нь гэмтэлтэй байсан ч манайтай үнэхээр сайн тоглосон... Ялангуяа Аарон Брүүксийг онцлохгүй байж болохгүй... Үүний дараа бүсийн аваргын төлөө Биллапс тэргүүтэй Дэнвэр Наггетстэй тоглов... Биллапсыг үнэхээр бишрихгүй байж чадахгүй... Гэхдээ манайх илүү байсан... 4-2-р манайх хожив... Энэ нь Дэнвэрийн түүхэнд бүсийн аваргын төлөө тоглож буй 2 дахь цуврал юм... Финалын тоглолт хүртэл манайхан, тэр дундаа Коби маань NBA-н хамгийн шилдэг хамгаалан тоглогчдын эсрэг тоглож ирсэн... Кириленко, Миллсап, Брьюэр, Рон Артест, Шэйн Баттиер, Дантэй Жонес, Ж.Р Смит гэх зэрэг... Үүн дээр Яао Мин, Крис Андерсон, Карл Ландри, Кэнёон Мартин гэх зэрэг туслах үүрэгтэй шилдэг хамгаалагчид ч их байсан... Ийм гайхалтай хамгаалагчдын эсрэг 30. 2 оноо, 5.3 самбараас бөмбөг авалт, 5.5 ашигтай дамжуулалт өгч байлаа...
<= Энэ довтолгоо амжилттай болсон гээл бод л доо...
Ингэснээр нодлин авч чадаагүй цом, бөгжний төлөө улирлын шилдэг хамгаалан тоглогчоор ахлуулсан Орландо Мэйжиктэй тоглоллоо... Санасаныг бодход амархан л хожлоо... 4-1... Улирлын шилдэг хамгаалан тоглогчын эсрэг цувралд 32.4 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт, 7.4 ашигтай дамжуулалт өгч буй тоглогчид Финалын MVP /үнэ цэнэтэй тоглогчын шагнал/ өгөхгүй гээд яаахав дэээ...
Ингээд 7 жил хүлээсний эцэст Аваргын алтан цом, бөгжөө манайхан авлаа... Коби маань 4 дэх удаагаа, Фишэр бас 4 дэх удаагаа бусад маань анхны удаа Аваргаллаа... Фил Жексон маань 10 дахь удаагаа дасаглжуулагчын хувиар авлаа... Манайх 30 удаа аваргын төлөө үлдсэнээс ийнхүү 15 дахь удаагаа аваргын цомоо авлаа... Одоо Бостонг барьж идхэд 2 цом л дутуу... Энэ улиралд манайхан бүгд сайхан тоглоллоо... Газол, Одом, Ариза, Фишер... Энэ 4 тоглогчын хувьд хамгийн шилдэг тоглолтоо үзүүллээ... Газолын ухаалаг тоглолт, Одомын самбараас авалтууд, Аризагийн гайхалтай бөмбөг таслалтууд, Фишэрийн найдвартай шидсэн алсын зайн шидэлтүүд... Сэлгээний тамирчдын жигд тоглолт, нэгнийгээ орлох чадвар гээл манайхан аварга авах итгэлтэй, сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байлаа... Дараа жил дахин аварга авах болтугай...

Ингээд хэдэн зураг, бичлэг оруулъя...



















Top 10
Top 10