Thursday, July 16, 2009

Тасарцан даварцан барилга...

Сүүлийн үеийн барилгуудыг муу, сайн гээл зөндөө л муулж, сайлж байна... Юугаар яаж хийж байгаа нь мэдэгдэхгүй, дээрээс нь ашиглалтанд орох хугацаанаасаа хойно ордог гээл... Гэхдээ энэ барилга бол нийтийн орон сууц биш... Ер нь бол хувийн барилга л юм шиг байгаан... Энэ нь манай байрны хажууханд баригдаад миний л санахаар бараг 8 жилийн нүүр үзэж байна... Дуусдаггүй, нэг ийм барилга... Онцлог нь энэ барилгыг юугаар яаж барьж, гүйцээж байгаа нь их ичмээр... Миний камераа тааруу болхоор нарийн сайн гаргаж чадсангүй... Ерөнхийдөө бол миний дүгнэлтээр бол "хог"-р барьж байгаа барилга... Магадгүй энэ барилгыг дууссаны дараа, юугаар яаж барьсаныг нь мэдэхгүй нөхдүүдэд ямар үнээр зарах бол??

Уг барилгын ерөнхий гадар нь энэ... Сайн харвал юм юм л байгаа... Микро автобусны хаалга, задалсан поошиг, төмөр хайс гэх мэт...















Зиа, энэ "Нийтийн тээвэр" гэсэн микро автобусны хаалгануудыг хараарай... Энийг гадна талаар нь тоосгоор өрчихдөг юм байлээ...















Энэ хэсэгт нь баахан төмөрнүүд байна... Энд тэндэхийн хайс, хашлага, задалсан поошиг, дээвэр хучдаг нэг плитархуу юм зэргээр хана хийцэн байна...















За тэр тоосгоор өрж далдалсан дотор бол 10 жилийн сургуулиудын биеийн тамирын заалны цонх байгаа... Том томоор нь авчираал, гадуур нь тоосгоор өрчихөөр ингээл мэдэгдэхээргүй болчиж байгаа нь энэ...















Тэр тал гэр шиг юмыг одоо юу юм бүү мэд... Ямар ч байсан гэр барьна гэж байхгүй... Энд нэг л юм авчирч тавьсан байх...















За энэ хэсэгт баахан л төмөр... Юуных нь мэдэгдэх, мэдэгдэхгүй төмөр өрчиж...















Ууг нь энэ барилга анхнаасаа бол 1 давхар, жижгэвтэр эд байх байсан болов уу... Харин дараа нь "хог" олдохоор нь нэмэж өрсөөр байгаад ийм л болгож байгаа байх...





























Monday, July 13, 2009

Онигоо №4...


Эрчүүдийг морь харалтаар нь шинжихүй:
Өмд нь ийш тийш мурийгаад, дэлгүүрээ олох гэж удаж удаж уурандаа цахилгааныг нь мулталж эсвэл товчийг нь тас татаж байгаа бол огцом ууртай эрийн шинж.

Өөрөө морь харахгүй байж найзыгаа дагаж орж ирчихээд найздаа бараа болох хэрэгтэй гэж өөрийгөө зөвтгөж байгаа бол хамт олонч эрийн шинж.

Хүн хараад байвал морь харж чадахаа байчихаад дуусчихсан мэт царайлж, дараа эргэж ирэх төлөвлөгөөтэй гарч байгаа бол ичимхий эрийн шинж.

Чанга шүгэлдэн ийш тийш эргэлдэн харж байгаа бол амьдралын баясгалантай эрийн шинж.

Бүгд эзэнтэй, морь харах газар зай байхгүй бол шууд угаалтуур руу морь харж байгаа бол хээгүй, гүндүүгүй эрийн шинж.

Морь харахдаа товчиндоо гар хүргэлгүй дэлгүүрээ онгойлгочихоод процесс үргэлжлэх хооронд зангиагаа засч, цагаа түлхээд, гутлынхаа үдээсийг янзалчихаж байгаа бол сэргэлэн эрийн шинж.

Нисч яваа ялааг онох гэж ийш тийш үсчүүлж байгаа бол тоглоомчин эрийн шинж.

Андуурч гонжоомныхоо доод товчийг тайлаад тэлээнийхээ үзүүрийг унжуулаад зогсож байгаа бол анхааралгүй эрийн шинж.

Хүмүүсийнхийг анхааралтай ажиглан өөрийнхтэйгээ харьцуулан харж байгаа бол юм болгонд санаа зовж явдаг эрийн шинж.

Морь харахын хооронд дэргэдэх хүндээ онигоо ярьж амжиж байгаа бол наргианч эрийн шинж.

Суултуурын пааланд ойсон дуслаас солонго татуулах гэж оролдож байгаа бол элдэв зүйлийг туршиж үзэх дуртай эрийн шинж.

Санаа алдан удаан зогсовч хийнээс өөр зүйл гаргаж чадалгүй үглэсээр гарч яваа бол амьдралд нухлуулсан эрийн шинж.

Хэргээр чимээ багатай ч үнэр ихтэй хий сэм гаргачихаад хүчтэй шуухтнан агаар үнэрлэж, хүмүүст ууралсан янзтай гараад явж байгаа бол хорлонч эрийн шинж.

Чанга дуугаар хийгээ гаргачихаад түүнийгээ тайлбарлан бариар наргиа хэлж байгаа бол эрч хүчтэй эрийн шинж.

Өмд гутал дээрээ биш шалан дээр дусаачихаад явуут дундаа сэгсрэн дэлгүүрээ татахаа мартаж гараад арван минутын дараа гэнэт мэдээд цааш нь чихэх гэж оролддог бол салан эрийн шинж.

Морь харах зуураа ном, сонин уншиж байгаа бол сэхээтэн эрийн шинж.

Хөөснүүд яаж хагарч байгааг анхааралтай ажиглаж байгаа бол хүүхэд зангаараа эрийн шинж.

Дэлгүүрийнхээ ганц товч тайлахад хангалттай байсаар байтал бүх товчоо дуустал нь тайлж байгаа бол юм болгонд ул суурьтай ханддаг эрийн шинж.

Нөгөөхөө сэгсрэлгүй хаалганы яс модонд цохиж байгаа бол яаж ч мэдэх хөндлөн эрийн шинж.

Онигоо №3...


Эрчүүдийн мөрөөдлийн өдөр:
6:00 - Сэрүүлэг дуугарах.
6:15 - Орал секс.
6:30 - Жорлонд спортын сонин уншин тухлаж дотроо онгойтол хүндрэх.
7:00 - Хувцастай гэхээсээ илүүтэй хувцасгүй гэмээр үйлчлэгч бүсгүйн хийсэн гахайн утсан мах, шарсан өндөг, кофеноос бүрдсэн өглөөний хоолыг тухлан идэх.
7:30 - Лимузин гадаа ирэх.
7:45 - Нисэх буудал хүрэх замд тав гурван хундага мөстэй виски татах.
9:30 - Покер клуб хүргэж өгөхөөр хувийн жолоос нь лумизинтэй давхиж ирэх. Зам зуураа орал секс.
9:45 - Покер тоглож хожих.
11:45 - Кафед хоол идэж гурван аяга шар айраг уух.
12:15 - Орал секс.
12:30 - Ахиж покер тоглож хожих.
14:15 - Лимузингээр нисэх буудал хүргүүлэх. Замдаа ахин 3-5 хундага мөстэй виски уух.
14:30 - Монте Карло нисэх.
15:30 - Нүцгэн хүүхнүүдтэй хамт далайн эрэг дээр загасчлах.
17:00 - Хувийнхаа онгоцоор харих замдаа Памела Андерсоноор массаж хийлгэх.
18:45 - Хүндрээд, усанд ороод сахалаа хусах.
19:00 - Элтон Жон цаазаар авхуулсан, хар тамхи, порно үзэхийг албан ёсоор зөвшөөрсөн тухай зарлах тухай оройн мэдээг зурагтаар үзэх.
19:30 - Оройн зоог. Хар түрс, виски, хувийн гүрж тогоочийн хийсэн шорлог, дарууга болгож үйлчлэгч бүсгүйн хоёр хөхөн дээрээс зайрмаг долоож идэх.
21:00 - Франц шарз, гавана янжуур татан зурагтаар Монгол бөхчүүдийн Олимпоос чөлөөтийн 10 дахь алтаа авж байгааг тухлан үзэх.
21:30 - Нэгэн зэрэг гурван хүүхэнтэй секс хийх.
23:00 - Усан иллэгтэй ваннд орох. Пицаа идэх, хүйтэн шар айргаар даруулах.
23:30 - Унтахын өмнө дуудлагын хүүхнээр орал секс хийлгэх.
23:45 - Ганцаар унтахаар хааш хаашаа 4 м орон дээрээ налайх.
23:50 - 10 секундын турш долоон өнгөөр ялгаран сонсогдохуйцаар хийгээ гаргаад хурхирсны дараа гөлөг байхаас нь тэжээсэн питбуль нь өрөөнөөс нь зугатан гарах.


Хүүхнүүдийн мөрөөдлийн өдөр:
8:15 - Үнсүүлж, илүүлж таалуулан сэрэх.
8:30 - Жингээ үзээд 2 кг турж гэдгээ мэдэх.
8:45 - Шинэхэн шахсан жүржийн шүүс, франц бялуунаас бүрдсэн өглөөний хоолыг орондоо зөөлгөж идэх.
9:00 - Шөнийг хамт өнгөрөөсөн залуугаас үнэтэй ээмэг мэтийн бэлэг авах.
9:15 - Анхилуун үнэртэй тослог хөөсөөр дүүргэсэн ваннд орох.
10:00 - Хувийнхаа фитнес клубт очиж хошигнох мэдрэмж сайтай, дур булаам эрэгтэй дасгалжуулагчийн хамт хөнгөн гимнастик хийх.
10:30 - Үсэндээ шампунь түрхэж 10 минут болоод угааж, сэнсээр хатаагаад хумсаа янзлан, нүүрээ будахын хажуугаар найз бүсгүйчүүдтэйгээ утасаар ойр зуурын хов жив ярих.
12:00 - Хамгийн сайн найз бүсгийн хамт моодонд ороод байгаа тасархай зоогийн газар үдийн зоог барих.
12:45 - Хайртынхаа хуучин хүүхнийг ажиглаж 8 кг таргалчихсан байгааг нь харах.
13:00 - Тооцоо мөнгөний талаар огт санаа золовтгүйгээр найз хүүхнүүдийн хамт дэлгүүр хэсэх.
15:00 - Зурагтаар загварын шоу мэтийг үзэж амрах.
16:00 - Нууц шүтэн бишрэгчээсээ сагс дүүрэн улаан сарнай бэлгэнд авах.
16:15 - Фитнес клубт хөнгөн гимнастик хийгээд дараа нь "Ийм сайхан биенд тэр болгон иллэг хийдэггүй нь харамсалтай" гэж магтаал хэлэх булчинлаг, царайлаг залуугаар иллэг хийлгэх.
17:30 - Нэртэй загвар зохион бүтээгчийн хийсэн шинэ цуглуулгыг өмсөж үзэн, нэрийн барааных нь дэлгүүрийн асар том тольны өмнө нааш цааш гунхан алхалах.
19:30 - Хайртай залуугийн хамт зоогийн газар лааны гэрэлт сонгодог хөгжим сонсон оройн зоог барих.
22:00 - Ганцаараа халуун устай шүршүүрт орох.
22:50 - Хайртай хүнээрээ угаалгаж, индүүдүүлсэн цагаан хэрэглэлтэй ор руугаа тэврүүлэн хүргүүлэх.
23:00 - 10 удаа дур тавин "юу яах".
23:15 - Түүнийхээ булчинлаг гарыг дэрлэн тавтай нойрсох.

Онигоо №2...


Би 4-р сарын 1-нд төрсөн хүн. Төрсөн цагаасаа хойш хүмүүст маш их баяр баягалан бэлэглэж байсан даа...

Эх бариг тас тас хийтэр хөхөрсөөр намайг арай л унагачихалгүй байж ээжид минь харуулахад тэр удаан гэгч нь инээсэн гэдэг. Гэхдээ аавын баярласны дэргэд энэ хоёрын инээд бол юу ч биш гэж болно. Аав минь үе үе эвхэрч унан, өвдгөө алгадан үсэрч босохдоо "Үгүй энийг хараач ээ, ёстой элэг хөшмөөр юм" гэж уулга алдаж байсан гэж хожим надад ярьсан.

Миний төөргийг үзүүлэхээр үзмэрч дээр авчрахад цаадах нь намайг харж инээсээр байгаад өнгөрсөн, ирээдүйг хардаг гоц авъяасаа алдчихсан гэсэн.

Арван жилд багш нар хичээлээ үймүүлэхгүй гэсэндээ барагтай л бол самбарын өмнө гаргаж асуудаггүй байлаа. Гэхдээ сургууль бол сургууль, хичээл бол хичээл болохоор заримдаа яах ч аргагүй зүйл болдог байсныг санах юм. Нэг удаа биеийн тамирын багш заалны оройгоос бэхэлсэн олс руу яаж авирах ёстойг биеэрээ үзүүлж байгаад өндөр дээрээс миний царайг харчихаад тэвчилгүй инээж тэр өндөр дээрээс уначихсан. Дараа нь гурван сарын турш биеийн тамирын хичээл орохгүй амар байж билээ.

Харин дээд сургуульд бол бүх зүйл эсрэгээрээ байсан гэхэд болох байх. Шалгалт, шүүлгийг би ядаж зовох юмгүй хамгийн түрүүнд, хялбархан өгчихдөг байв. Намайг хариулж байх үед багш нар голдуу бушуухан босч, тамхилахаар тэнхимээс гарчихдаг, тэгээд тэндээсээ үе үе гарах "брррссс ха хаха ёо ёо үхлээ" гэсэн авианаас өөр зүйлээр миний илтгэлийг тасалдаггүй байсан.

Нийтийн байрны жижүүрүүд надаас хэзээ ч үнэмлэх энэ тэр асууж байгаагүй. Намайг тасаг руугаа явсны дараа жижүүрүүд инээсээр атирчихаад тэнийж чадалгүй нэлээн уддаг байсан болхоор манай байрны охидыг эргүүлдэг байсан залуучууд боломжыг ашиглан чөлөөтэй орж гардаг байсан гэсэн. Тэгэхээр би олон ч хүүхдийг ертөнцөхөд мэндлэхэд тус болсон, нэг ёсны загалмайлсан эцэг гэх юмуу даа.

Дэлгүүрээс пиво, архи авах хэрэг гарахад манай ангийхан үргэлж намайг явуулна. Намайг дээрлэхдэг эсвэл би явах дуртайдаа биш л дээ. Зүгээр л худалдагч хүүхнүүд, кассчид нь намайг хараад инээсээр мөнгө авахаа мартчихдаг байсан болхоор л тэр.

Хүүхнүүдтэй бол би ямагт бүтэлгүйтдэг байсан. Амьдралдаа анх удаа "Баярмаа би чамд хайртай" гэж зүрхлэн зүрхлэн байж хэлсний дараа Баярмаа тэх дундуураа нугараад, сургуулийн 00-н өрөө рүү арайхийн мөлхөж орж байсан юм даг.

Нэг удаа намайг хэдэн нөхдүүд дээрэмддэг юм байна. Оройхон тийш байр руугаа алхалж явтал нэг нөхөр гэнэт араас боогоод "Хөдөлвөл ална шүү, хүрэм, гутлаа тайл" гэдэг байгаа. Би арайхийж эргэж харснаа л санадаг юм. Хагас цагийн дараа ухаан орсон чинь байдгаараа хөхрөлдсан цагдаа нар, инээсээр байгаад ямар ч тэнхэлгүй болчихсон дээрэмчдийг цагдаагийн машинруу чихэж байхыг харж билээ.

Гэхдээ муу ч гэсэн эрийн хуйх юм болохоор би 30 хүрээд эхнэр авсан л даа. Найз нар маань тус болсон юм. Тэд миний эхнэрийг "дажгүй хүүхэн" гэж наргиан хийдэг. Хуримыг төрсөн өдөртэй маань давхцуулан хийсэн болохоор элдэв гэнэдүүлэлт, мэхлэлтээр дүүрэн, сайхан болсон. Сүйт бүсгүйг маань, одоо энэ миний эхнэрийг шүү дээ, нүүрийг нь битүү халхалсан хар гивлүүртэй авчирдаг юм байна. Тэгэхэд харин би зориг гаргаж гивлүүрийг нь сөхөж царайг нь хараад амьдралдаа анх удаа инээсэн юм даг.

Түүнээс хойш би олон жил сайхан амьдарч, ажилласан. Намайг тэтгэвэрт гарахад дарга маань инээсээр хүрч ирээд "За ингээд танд уйдах боломж гарахгүй боллоо" гэсэн бичигтэй том дугуй толь бэлэглэсэн. Тэгээд би харин нэг их удалгүй гуравдугаар сарын сүүлээр өөд болсон юм. Намайг дөрөвдүгээр сарын эхний өдөр гаргасан болохоор ажил явдал маань хөнгөхөн, элдэв нулимс, гашуудалгүй сайхан болж өнгөрсөн гэхэд болно. Манай даргын хөлсөлж өгсөн хөгжимчид эмгэнэлийн ая тоглож байхдаа үе үе өөрсдөө ч мэдэлгүй хүүхдийн дууны хөгжилтэй ая үлээгээд л байсан. Миний толгой дээр хэлсэн сүүлчийн үг хөгжилтэй, өөрийн эрхгүй инээд хүрэхээр байсан. Тэгээд харж байх нь ээ уншиж дуусахаас нь өмнө энд тэнд хүмүүс эвхэрч унаад л байсан даа...

Sunday, July 5, 2009

Онигоо №1...


Хэрэв хүүхнүүд программ хангамж бол залуучууд user-үүд буюу хэрэглэгчид байж таараа.

- Хэрэв хүүхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхэхгүй бол freeware хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай үнсэлцэж, хөхөө оролдуулахаас өөр зүйл зөвшөөрөхгүй байгаа бол demo хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай секс хийчихээд дараа нь "буцалтгүй тусламж болгож таван цаа, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих" гэж байгаа бол donationware.

- Хэрэв хүүхэн тантай секс хийж байснаа хорин минутын дараа гэнэт болиод үргэлжлүүлэхийн тулд "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих" гэж байгаа бол trail хувилбар болж таарна.

- Хэрэв хүүхэн тантай секс хийхийн өмнө, ид ажлын дундуур болон дараань "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгөх ёстой шүү" гэж сануулаад байгаа бол shareware хувилбар.

- Хэрэв хүүхэн тантай секс хийж байхдаа ээж нь гурилтай шөл, цуйван 2-г ямар амттай хийдэг талаар яриад байгаа бол adware block.

- Хэрэв хүүхэн унтсаны дараа таны нэг газар улайгаад, загатнаад байгаа бол та вирус авсан нь гарцаагүй. Үүнийг "antivirus"-р эмчилнэ.

- Хэрэв та ямар нэг юм болох тоолонд хүүхэнд "таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад өгнө" гэж тохиролцсон бол энэ нь программ хангамжид ямар ч хамаагүй, үүний биеэ үнэлэх гэдэг юм.

- Хэрэв хүүхэн тань руу залгаж хөх томруулах мэс засал хийлгэсэн, ирж барьж үзэхгүй юмуу гэж байгаа бол үнийг update /үнэгүй шинэчлэл/ хийгддэг лицензийн программ хангамж гэнэ.

- Хэрэв хүүхэн таныг "Hf402-sd3z8-ks30d-w2nk9-xt2u7" гэх мэт нууц үг хэлсэн нөхцөлд унтана гэж байгаа бол үүнийг мөн л лицензийн программ хангамж гэнэ.

- Хэрэв хүүхэн таныг дурын үг хэлсэн тохиолдолд унтана гэж байгаа бол үүнийн "Universal Crack by Trash Team" гэнэ.

- Хэрэв хүүхэнтэй анх танилцахдаа үлдээсэн утасны дугаараар дүү охин нь тань руу утасдаад байвал үүнийг программ хангамжийн боловсруулагчаас явуулж буй spam гэнэ.

- Хэрэв та таван найзынхаа хамт нэг хүүхэнтэй танилцаад нэг хүнээс "таван цаас, сүүтэй шоколад" өгчихөөд ээлжээр тестэлж үзэхээр болж, та гуравт нь явж байгаа бол үүнийг байгууллагаас авсан лиценз, харин та байгууллагын хэрэглэгч болж таарна.

- Хэрэв та хүүхэнтэй элдэв долоон юмгүй шууд унтахыг хүсч байхад цаад хүүхэн чинь танд шүлэг уншиж, бүжиг бүжиглэж, ноосон оймс яаж нэхдэгээ үзүүлэхээс нааш унтахгүй гээд байгаа бол үүнийг "Microsoft" компаниас явуулж буй ухаалаг бодлого гэнэ.

- Хэрэг секс хийж байгаа хүүхэн чинь ид ажлын дундуур гэнэт огил үсрэн цонхоор гараад явчихаж байгаа бол үүнийг баг гэнэ. Багийн талаар ээжид нь утасдаж секс хийж байсан байрлал, цонхоор гарахаас өмнө хийж байсан зүйл, орны байрлал болон өрөөний тавилгын талаар дэлгэрэнгүй өгүүлэх хэрэгтэй.

FIFA-н дүрэм...

Гэргий нар, найз бvсгvйчvvд, сvйт хvvхнvvд, ээжvvд, эгч нар, охид болон бусдад (товчхондоо бvх эмэгтэйчvvдэд) хvргэх туйлын чухал заавар зөвлөгөө байна. Энэхvv дvрэм нь ирэх оны VI-VII сард явагдах хөлбөмбөгийн ДАШТ-д зориулагдсан болно.
Дvрмийн заалтууд
1. 2010 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ны хооронд чи (та) сонин хэвлэлийн спортын нvvрийг сайтар унших хэрэгтэй. Ингэснээр хөлбөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд юу болж байгааг мэдэж, харилцан ярианд оролцох чадвартай болох ёстой. Yvнийг vл тоовол өөрт чинь муу явдал тохиолдоно, эсвэл чамайг би мартана. Анхаарал тавьсангvй гэж БYY ЯНШААРАЙ.

2. ДАШТ-ий vеэр ямар ч тохиолдолд телевизор минийх. Хэрвээ TV-ийн удирдлага руу зэрвэсхэн ч болов харц чиглvvлвэл чи “нvдгvй” болно шvv.

3. Тоглолтын явцад TV-ийн өмнvvр өнгөрөх шаардлага гарвал намайг vймvvлэлгvйгээр мөлхөж явахыг би зөвшөөрье. Харин TV-ийн өмнө нvцгэн зогсохоор шийдэхдээ дулаан хувцсаа ойрхон байлгаарай. Ханиад шуухинаа хvртвээс чамайг эмчид vзvvлэх юм уу асрах боломж vгvй, ДАШТ-ий энэ сард.

4. Тоглолтын vеэр би сохор, дvлий, хэлгvй мэт байх боловч надад шар айраг, хоол хvнс дөхvvлэхийг шаардана. Чамайг анзаарах сөхөө алга. Чамайг сонсох, хаалга онгойлгох, утсанд хариу өгөх, “хvvхэд хоёрдугаар давхраас уналаа” гэх мэтэд БYY ГОРЬДООРОЙ.

5. Хөргөгчинд 10 лааз хvйтэн шар айраг ямагт байлгах нь тун зөв санаа. Бас ам хөдөлгөж, гэдэс дvvргэх амттанууд. Энэ бvхэн найзуудыг минь ирэхэд ч хэрэгтэй бөгөөд тэдний өнмө би нvvр улайлгах учиргvй. Хариуд нь чамд өглөөгvvр зурагт vзэх зөвшөөрөл өгнөө. Гоё тоглолтыг давтах vед TV-гээ би авна шvv.

6. Сануулахад, миний багуудын аль нэг нь хожигдоод би ууртай байваас “Боль л доо, энэ чинь тоглоом”, “Тайвшир, тэд дараа хожно” гэх зэргээр бvv ярь. Иймэрхvv зvйл хэлвэл намайг улам шатааж, чи хайраар дутах болно. Чи хэзээ ч надаас илvvгээр хөлбөмбөгийг ойлгохгvй гэдгээ мэдэж ав. “Урмын” гэх vгс нь биднийг зөрчилд хvргэх юм уу салгана.

7. За яахав, хамтдаа нэг тоглолт vзэж болох юм. Гэхдээ тэр vед зөвхөн завсарлагаар, реклам гарах vеэр надтай яриа өрнvvлэх ёстой. Бас манай баг хожиж яваа нөхцөлд. Дахин хэлэхэд ГАНЦХАН ТОГЛОЛТ!!! Тvvнээс биш ДАШТ-ийг цаг хамт өнгөрөөх далим болгохыг vл зөвшөөрнө.

8. Гоолын давталтууд хамгийн чухал мөч. Би тvvнийг өмнө нь vзсэн ч бай, vзээгvй ч бай, дахиад vзэхийг хvсч байна. Маш олон удаа.

9. Найзуудын чинь хvvхэд шуухадтай холбоо бvхий vдэшлэг уулзалтад миний “ирц” хэрэгтэй гэвэл:
a) Би очихгvй
б) Би очихгvй
в) Дахиад би очихгvй.
Харин нэг найз маань амралтын өдрөөр гэртээ урьж, хөлбөмбөг vзье гэвэл vтэр тvргэн очимз.

10. ДАШТ-ий өдөр тутмын тойм нэвтрvvлэг нь шууд гарах тоглолт шигээ амин чухал. “Чи тvрvvн vзсэн биз дээ… Бvгдийн vзчихээр суваг дээр тавиач” гэх мэтээр зөрvvдлээд сайнаа vзэхгvй. Хариулт нь “ДYРМИЙН II ЗААЛТЫГ YЗНЭ YY!”.

11. Эцэст нь өөрийн сэтгэгдлээ “ДАШТ-ийг дөрвөн жилд л нэг удаа явуулдаг бурханд баярлалаа” гэж илэрхийл. Би энэ vгэнд дуртай. Аваргуудын лиг, Премьер лиг, Италийн лиг, Испанийн лиг гэх мэт нь жил болгон явагддаг шvv дээ.

Хамтран ажилласанд талархая.

Хvндэтгэсэн: Дэлхийн бvх эрчvvд...

Friday, July 3, 2009

"9009"


Нээрээ би дээхэн бас бүлгийн ахлагч А-тай хамт энэ киног үзсийм байна... Өргөө кино театрт үзсэн... 9009 гэдэг нь 90 он ба 09 он 2-г хооронд нь харьцуулсан утгатай юм гэнэ лээ... Зарим их мэдэгчид "Мобиком 9009-тэй дугаар гаргаж байгаа, тийм болхоор Мобикомын сурталчилгааны кино" ч гэж ярьж байлээ... Их мэдэгчид нь Үл мэдэхээсээ олон байх шиг дэмий юм алгаа...
Энэ кино тийм ч их сайн биш, тэгтлээ муу бас биш... Ялангуяа 90-ээд оны үеийн хэсэг дээр их сонин юмнууд харагдаж байлээ... Би ч 90-ээд оны үеийн хүүхэд... Миний мэдэх 90-ээд оноос лав өөр өөр юм их байлээ... Харин тэр Шаазгай, "мангас" Батаа ч билүү, тиймэрхүү нэр нь ч юмуу, хоч нь ч юмуу мэдэгдэхгүй зүйлсийг хүмүүс өөрөө өөртөө, өрөөлд их өгдөг байсныг бол мэдэхийм байна... Хувцаслалт, үсний засалт эдэр бол тиймэрхүү юмнууд байсан л санагджийн... Байрны ах нар янз бүрийн л эрээн, мяраан юмнууд өмсдөг байсийшд... Гэхдээ яг ч 90 онд бишээ, ерэн хэдэн онд...
Ер нь миний ойлгосноор бол энэ кинонд нөхөрлөлийн тухай л өгүүлж байх шиг байлээ... Тэгээд бас миний хэлээд байдаг эротик хэсэг... Гэсэхийн аргагүй хөлдүү... Энхмаагийн дүрд тоглосон тэр хүүхэн яахаараа тэгэж дарвалздаг байнаа?? Гэсэн чинь мань хүн чинь жирэмсэн юм гэнэ үү, тэгээд орлон тоглогч тэр садарладаг хэсэгт нь тоглосон ч гэлүү... Тийм "бор шувуу" нисээд байсан шүү... Гэхдээ мэдэхгүй ээ... "Бор шувуу" бол "бор шувуу"... "Шар шувуу" бол "шар шувуу"... За шар шувуу ч ямар хамаа байхав... Зиа, тэгээд энэ кино бас нэг бодлоор Солонгос киноны үйл явц, орц найрлагатай байж магад гэж би хожим хойно нь бодлоо... Нэг баян аав, хүү нь мөнгөтэй нөхөр... Тэгснээ аав нь гэнэт л үхчдэг... Магадгүй би хэт их Солонгос кино үзсэнээс болоод ингэж бодож байж магад... "Сарнайн туяатай орчлон" эдэр гээл кинонуудыг ч үзэж өгнө шүү дээ... За тэр яахав, хамгийн тэнэг хэсэг нь тэр нэг ямар хамтлагийн ч билээ шаамий нөхөр... Тэр ер нь илүү шд!!! Муу чавх кино бузарлаад, дальжийгаад гараад ирдэг хорхой байлээ... Одоо энэ зурган дээр тэр хар нүдний шил зүүцэн сохор номин шиг бакаал... Энэ бид 2 ч гээд яахав, энэ ер нь илүү шдээ... Таньдаг мэддэг хүмүүс нь байвал хэлээрэй хөөе!! Муу дарваанаас болж баахан хадуураад явчлаа... Тэгээд, кинонд бол 90-ээд онтой хэсэг нь арай эвтэйхэн санагдсан... 09-тэй хэсэг нь ч дээ... Яджийхад яснаасаа дургүй салга хүүхэн, шулга нөхөр 2 гол дүрлэж тоглосныг яана... Арай өөр хүмүүс тоглосон бол бас зүгээр санагдах байсан байж магад... Заа за, баахан л хадуурчлаа... Яалтчгүй хадууруулаад байгаа хорхойнуудаас л болжоогоон... Одоогийн байдлаар энэ киног үзье гэж бодож байгаа хүмүүс байвал үзвэл үз үз... Үзмээргүй бол боль боль л гэж хэлье... Өөр юу хэлхэв...