Tuesday, October 28, 2008

Шар айрагдах ч дээ...


Өнгөрсөн баасан гарагт хэсэг нөхдийн хамт шар айраг уусиймаа би. Тэр өдөр яг ямар өдөр нь байсийн, эсвэл бид нарт л тэгэж таарсиймуу бүү мэд. Хоёр нөхрийн хамт эхлээнд баруун 4 зам дээр байрлах "Hero" гээч нэг газар орвоо. Шар айраг захиалаад суулаа. Шар айрагнаасаа ч уулаа. Тэгсэн нэг л биш үнэр миний гүрүүшигтэйгээс үнэртээд байх шиг. Гайхаад "Стаканаа угаагаагүй юм байх даа" гэж бодоод, өнөөх 2 нөхрийнхөө шар айрагнаас ч үнэрлэж үзлээ. Яг адилхан. Цул өмхий. Яачихсан шар айраг гэхээрээ ийм байдаг байнаа? гэж бодоод өөр шар айраг ахиад захиаллаа. Тэгсэн тэр нь ч бас ялгаагүй өмхий байхийн. Уусан болчоод, гарлаа. Ахиад 2 анд ирж сүрэг маань тэлхийн хирээр ахиад ганц ч болтугай шар айраг уучих хүсэл улам оргилоод байлаа. Гэр тийш явах замаараа 10-р хороололд байрлах ямар ч билээ нэг юмруу орвоо. Тэндхийн шар айраг өмнөхөөсөө ч долоон дор. Хөлдөөгөөд гэсгээцэн болтой гэмээр амтгүй, гаазгүй, хэт түлэнхий тийм юм ч гэж байх нь хэцүү л юм байлээ. Тэгээд бас болоогүй ээ, хачин хачин шар айраг холиод уучихаар 3 пиявны ч ард гарахгүй шахам согтчхийн. Тэгээд нилээн манарцан хойноо арай гайгүй шар айраг нэмж уувуу, эсвэл манарчаад пиявны амт мэдрэгдэхгүй байв уу. Тэхдээ л өмхий пиявыг амтгүй, гаазгүй пиявтай хольж уух шиг хог алга юм байлээ шүү.

No comments: