
Өчигдөр орой 18:20 цагаас "Тэнгис" кино театрт сүр дуулианаар дүүрэн байгаа "Боолын Гэрээ" киног багийн ахлагч А-н хамт үзэв. "Тэнгис"-т гарч байсан Монгол уран сайхны кинонууд дотроос өнгө дизайны өвөрмөц шийдэл номинацид энэхүү кино миний Грэммиг авсан гэхэд болно. Жүжиглэлт тал дээр бол мэргэжлийн хүний нүдээр хархад ямар байгааг мэдэхгүй ч, миний нүдээр бол 5 балын үнэлгээгээр 5 авхаар л байлээ. Хамгийн таалагдсан нь МУГЖ, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар байлаа. Уг кинонд туслах дүрд тоглосон ч гэсэн надад бол үнэхээр таалагдсан. Кино үзэж суухад, багийн ахлагч А-гийн минь цаана сууж буй бүсгүй ихэр татаж уйлсныг сүүлд мэдлээ шд би. Харин миний хажууд сууж байсан саравчтай малгайтай залуу /XI эгнээнийг 8-р суудал дээр сууж байсан/ дальжийтал нулимсаа арчаад суугаад байхийн. Тэр нөхөр энийг уншиж байгаа бол "Нөхөр минь чи болиорой!!!" гэж хэлье. Ер нь энэ киног үзээгүй хүмүүсд, ялангуяа Бороод хандаж хэлхэд "Ломбарданд утасаа тавиад ч болтугай үзээрэй" гэж хэлье. Энэ киноны гол агуулга бол хүчингийн хэргийн тухай юмаа. Яваа яваандаа хүчингийн хэрэг нь улсын баяр наадмын үеээр голын эрэг дээр Америк улсыг мөрөөдөн буй ах нартай нь холбоотой болж таарна. Тэгснээ их сонион. Тэр ах нар нь УИХ-н гишүүн Л.Очиртой холбоотой болно. Тэр нөхөр яаж УИХ-д сонгогдсон нь тодорхой шд. Энэ ч гайгүй. Түүний төрсөн дүү нь СӨХ-д сонгогдсон гээд бод л доо. Үүнээс улбаалан газрын наймаа хууль бусаар эрхэлж барилгын компанитай болсон ажгуу. За энэ хувийн асуудал ч яахав. Ер нь хамгийн гол буруу нь тэр Адидас дэлгүүрийн худалдагчдад байсан гэдгийг кино эхлэхэд л би ойлгосон. Эндээс базаад дүгнэхэд уг кинонд нэг барилгын компани, нэг СӨХ-н дарга, нэг УИХ-н гишүүн, нэг Адидас дэлгүүрийн худалдагч, бас бус нөхөд гардаг нь хэнд ч ойлгомжтой юмаа. Яг юу хэлэх гээд байна вэ гэвэл би кинонд хөндсөн сэдвийг л ярих гээд байна. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан сэдэв. Хүний амь егүүтгэвэл өөрийн биеээр галзуурдаг гэдгийг тодоос тод харуулсан нь сайшаалтай хэрэг юмаа. "Тэнгис"-т кино үзэх гэж байгаа хүмүүст хандаж хэлхэд, "цагаасаа битгий хоцорч бай л даа, тэгээл кино эхэлчихсэн байхад урдуур яваад, тухтай ч кино үзүүлчихгүй юм. Энэ бол бүдүүлэг ёсон шүү" гэж л хэлмээр байна.
No comments:
Post a Comment