Thursday, October 30, 2008

Lakers vs Blazers

Америкийн үндэсний лигүүдийн нэг болох NBA /National Basketball Association/ буюу Үндэсний Сагсанбөмбөгийн Холбооний шинэ улирал өнөөдөр албан ёсоор эхэллээ. 2008-2009 оны улиралд 52 дахь улирлынхаа нүүрийг үзэж буй энэхүү гайхамшигтай лигийг албан ёсоор өмнөх жилийн аваргуут болох Бостон Селтикс нээж улиралын эхний тоглолтоо хийв. Аваргууд бэлтгэл сул байсан уу ямартай ч Кливленд Кавалиерс-г даруухан л хожлоо. Өнгөрсөн улиралд аугаа Чикаго Буллзын 72-10 амжилтыг эвдэхээр зүтгээд бараагүй Их Гурвал өнөөдөр даруухан л байлаа. Гэхдээ би энэ тоглолтыг үзэж чадаагүй ээ. Угаасаа манай Сансар КаТВ-ээр гарсангүй. Мөн өнөөдөр Милвауки Бакс, Чикаго Буллзтэй тоглож. Драфт №1 Деррик Роүз талбайд гарч анхны тоглолтоо муугүй хийсэн байна. Яахав боломжын л ирээдүйтэй санагдлаа. За энэ ч яахав. Хамгийн хүсэн хүлээж байсан тоглолт бол манай Лос Анжелес Лэйкэрсийн тоглолт байсийн. Өглөө 10:30-с ССТВ-5 сувгаар гархыг хүлээх гэж үйлээ үзлээ. Өглөө 8:30 гээд сэрчихээр чинь 2 цаг хүлээнэ гэж зовлон юмаа. Манайх өнөөдөр Портлэнд Трэйл Блэйзэрсийг талбай дээрээ хүлээн авлаа...


Lakers vs Blazers

Энэхүү гайхамшигтай тоглолт АНУ-н Калифорниа мужын, Лос Анжелес хотын Стаплэс Центер ордонд болсон бөгөөд манайх үндсэн өмсгөл болох шар өмсгөлөө өмсжээ. Тоглолтыг 18997 хөгжөөн дэмжигч ирж үзсний дотор мэдээж Жэк Николсон байж л таараа. Дэвид Бэкхэм, Дэнзел Вашингтон, Леонардо Ди Каприо, Арнолд Шварценегер эдэр ч харагдаж байлээ. 2 цаг 18 минутын турш үргэлжилсэн энэ тоглолтыг Жое Форт, Кэн Мауэр, Дэвид Гатрие гэдэг 3 нөхөр шүүн явуулжээ. За энэ ч яаахав.
Тоглолт эхлэхээс хэд хоногийн өмнөөс гарсан шуугиан бол Байнум vs Оден гэсэн халз тулаан хэн нь ялах вэ? гэсэн асуулт байсан юм. Яг үнэндээ энэ 2-н хооронд халз тулаансаад байхаар юм гарсангүй. Тоглотын 1-р үед манай Байнумыг дэмий тэнэтэл нь блоздсныг эс тооцуул энэ 2 тулалдсангүй ээ. Угаасаа Оден хархад ордос үхэр шиг том биетэй, мангас шиг царайтай, булчин шөрмөс нь заргирсан араатан мэт боловч үнэн хэрэгтээ "шилэн хүн" юм. Эхний тоглолтондоо хөлөндөө бэртэл аваад, таяг тулаад гарчлаа. Хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй. Бэртэл авхаасаа өмнө ч Оден олигтой тоглоогүй ээ. Бүтэн 1 жил талбайд гарахгүй болхоор төсөөрчинө гэж баймааргүй л юм. Өнөөдөр бол бөмбөг барьж байгаа нь халуун төмөр атгаад авч байгаам шиг л эвгүй харагдаж байлээ. Оден ч яахав. Манай Байнум ч муу байсан. Нөгөө нэг их магтуулаад "дараагийн Шак" гэгдээд байсан хаана байна? Урам хугарсан. Портлэндийн хамгаалалт манай Ноён 81, Пау Газол нарыг яагаад ч дийлсэнгүй ээ. Одомыг гараанд гардаг байхад л манай нөөц тоглочид асар үүрэгтэй тоглодог байсан, одоо нөөцөнд Одом нэмэгснээр манай нөөц тоглочид худалч хүнд муухан багийн гарааны тоглогчидтой л ойролцоо байна. Сайхан тоглож байлээ. Тоглолтыг анхнаасаа л манайх гартаа оруулаад, дуустал гараас гаргасангүй. Манай гол асуудал бол 3-р үед муу тоглодог асуудал. Харин өнөөдөр эсрэгээрээ 3-р үед 15-2 run хийж эдэр. Өнөөдөр манай багаас тааруухан тоглосон тоглогч Байнум, Фишер 2 л байна. Оденгүй Портлэндтэй ингэж тоглоно гэдэг Байнумын хувьд бол муу үзүүлэлт. Харин Фишер маань айлын жижигүүд үе үе шидээд байхаар хөөрөөд байв уу, үе үе тэнэглэлт хийсээн хөөрхий минь. Гэхдээ хэрэгтэй цагт баг алдаггүй л хүн дээ. Гэснээс Одомын анхны турноверыг харцгаав уу? Хэхэ. Сэлгээнд байсан Сашаруу эвгүй хараатай дамжуулалт өгсөн дөө. За гэснээс өөрийн тоглогчдыг 5 балын үнэлгээгээр дүгнэвэл:
Коби 5 - 23 оноо, 11 самбар, 5 ашигтай дамжуулалт
Газол 5 - 15 оноо, 7 самбар, 1 хаалт
Радманович 5 - 8 оноо, 5 самбар, 4 бөмбөг таслалт
Ариза +4 - 11 оноо /алсын зайн шидэлт 2/, 2 хаалт, 2 самбар + monsta dunk over Przybilla
Одом 4 - 9 оноо, 7 самбар, 1 ашигтай дамжуулалт
Фармар 4 - 9 оноо, 6 ашигтай дамжуулалт, 6 самбар /2 нь довтолгооны үеийн самбар/
Байнум -4 - 8 оноо, 3 самбар, 3 хаалт
За бусад нь 3 л авлаа даа. Ингэснээр манайх 96:76-н харьцаатай будаа болголоо шд. Радмановичын хамгаалалт гоё байсныг хэлэх хэрэгтэй. Асар ухаалаг тоглолт хийсэн шүү. Одом, Ариза 2 ч энэ янзаараа манайд удаан байхгүй л болов уу. Ялангуяа Одом од болсноосоо хойш амьдралдаа анх удаа нөөц тоглогч болж байж ч мэднэ. Ээ дээ, Фил Жексон юм бодож л байгаа байх. Ер нь манайх улирлыг их өнгөтэй сайхан эхлүүллээ. Энэ жил Аваргын төлөө, Бүсийн аваргын төлөө бол үлдэнэ л гэж бодож байна. Халуухан юм ч болно доо. Портлэндээс өнөөдөр Рой үнэхээр асуудалтай тоглолоо. Сүүлрүүгээ л нэг хүн шиг бол ирмэр аядав. Аутлав, Фернандез 2 бол хөөрхөн л шидсэн. Магадгүй Оден нь гэмтээгүй, Рой нь анхнаасаа хүн шиг байсан бол манайхтай харин илүү сонирхолтой тоглолт үзүүлэх байсан байж магад.
За юутай ч манайх 1-0 гэсэн амжилтаар эхэллээ. Одоо 81 тоглолт. Манай дараагийн тоглолт нутгийн баг болох Клипперстэй хийнэ. Айлын гэрт. Энэ манайхыг сорьсон тоглолт болох болов уу. Юутай ч энийг харж л сууя. Ингээд ганц нэг зураг, дүрс оруулъя. Оргинал highlights нь олдсонгүй уучлаарай.








Tuesday, October 28, 2008

Love Generation

1997 онд гарсан "Love Generation" буюу "Дурлах Нас" цувралын тухай энд бичмээр санагдчлаа. Би энэ цувралыг улаан фен. Анх гарсан цагаас нь одоог хүртэл шүтэн биширч явна. Уг цувралыг үзээгүй хүн, ялангуяа миний үеийн хүн байхгүй болов уу. Ингээд өөрийн өчүүхэн цуглуулгаас та бүхэнтэй хуваалцая.

Уг цувралд:

Найруулагч: Koiwai Hiroyoshi
Зургийн дарга: Nagayam Kouzou, Kimura Tatsuako
Зохиолыг бичсэн: Asano Taeko, Ozaki Masaya
Хөгжмийг: Cagnet хамтлаг
Киноны дуу: Shiawase ne Ketsumaru - Otaki Eiichi
Анх цацагдсан: 1997.10.13-1997.12.22

Уг телевизийн олон ангит цувралын гол дүр болон туслах дүрүүдэд:
Kimura Takuya - Katagiri Teppei Matsu Takako - Uesugi Riko
Uchino Masaaki - Katagiri Soichiro - (Teppei-н ах)
Junna Risa - Mizuhara Sanae - (Soichiro-н сүйт бүсгүй, Teppei-н хуучин найз бүсгүй)
Fujiwara Norika - Takagi Erika - (Riko-н найз)
Kawabata Ryuuta - Yoshimoto Tamio - (Teppei-н дунд сургуулийн найз)
Itsutsu Shinsuke - Sasaki Taisaku - (Teppei-н дунд сургуулийн найз)
Nakamura Ikuji - Ishihara - (Бүтээлийн хэлтэсийн ахлагч)
Kishi Hiroyuki - Ootemon - (Teppei-тэй ажлын ажилтан)
Inoue Takashi - Yoda - (Teppei-тэй ажлын ажилтан)
Yamazaki Naoki - Hosaka - (Teppei-тэй ажлын ажилтан)
Kondo Kyouzou - Tsuji - (Teppei-тэй ажлын ажилтан)
Harada Shuuichi - Hioki - (Teppei-тэй ажлын ажилтан)
Nomura Shinji - Shimamura Mitsuru - (Riko-н хуучин найз залуу)
Shiina Kippei - Ogasahara Korekiyo - (сурталчилгааны агентлагийн үйлчлүүлэгч)
Moriguchi Youko - Shiroishi Nami - (Soichiro-н хуучин найз бүсгүй)
Igarashi Izumi - Uesugi Youko - (Riko- эгч)
Suzuki Mie - Uesugi Sachiko - (Riko-н эгч)
Fukiishi Kazue - Uesugi Midori - (Riko-н дүү)
Kurotani Tomoka - Harumi
Igawa Hisashi - Uesugi Ken'ichi - (Riko-н аав)
Hirata Mitsuru - Kurosaki Takeshi - (Teppei-н дарга)

"Дурлах нас" киноны OST /Original SoundTrack/-н асуудал бол нийтдээ 17 дуунаас бүрдсэн цомог байдаг бөгөөд уг цомогт:

1.Realizing
2.How Life Can Be So Sweet
3.True True
4.Hadashi Ni Naritai
5.Sometime Ago
6.Poetry of Love
7.Love Generation
8.Clark-sion
9.True True (Guitar Version)
10.True To Your Heart
11.Got Me On The Run
12.Hear Me Cry
13.Letter
14.Paradise Alley
15.Mind Time Bomb
16.Love Generation
17.Hear Me Cry (White Angel Mix) зэрэг дуунууд багтсан. Уг цомгийн дуунуудыг сонсож үзэхийг хүсвэл энд дарна уу. Мэдээж бүрэн эхээрээ бус байгаа тул хүлцэл өчье. Хэрэв залхуу хүрэхгүй бол би тун удахгүй гэрийн РС дээрээсээ цомгийг нь хуулж авчраад, та бүгдэд өгье.

11 хэсгээс бүрдэх "Дурлах Нас" киноны зохиолыг уншихыг хүсвэл доорх хэсгүүдрүү хандана уу.

1-р хэсэг.
2-р хэсэг.
3-р хэсэг.
4-р хэсэг.
5-р хэсэг.
6-р хэсэг.
7-р хэсэг.
8-р хэсэг.
9-р хэсэг.
10-р хэсэг.
11-р хэсэг.

Хэрэв танд "Дурлах Нас" кино бүрэн эхээрээ хэрэгтэй бол доорхоос татаж авна уу. Маш олон хэсэгтэй учир татаж авхад хэцүү байж магад. Гэхдээ Universal Share Downloader гэдэг программ ашиглаад асуудалгүй татаж болно шүү. Чанарын өндөр түвшинд, Англи subtitle-тэй байгаа.

Episode:01
http://rapidshare.com/files/121016506/LG01.part1.rar
http://rapidshare.com/files/121033070/LG01.part2.rar
http://rapidshare.com/files/121042480/LG01.part3.rar
http://rapidshare.com/files/121051796/LG01.part4.rar
http://rapidshare.com/files/121059771/LG01.part5.rar
Episode:02
http://rapidshare.com/files/121070535/LG02.part1.rar
http://rapidshare.com/files/121080765/LG02.part2.rar
http://rapidshare.com/files/121088424/LG02.part3.rar
http://rapidshare.com/files/121092426/LG02.part4.rar
Episode:03
http://rapidshare.com/files/121142553/LG03.part1.rar
http://rapidshare.com/files/121149465/LG03.part2.rar
http://rapidshare.com/files/121156929/LG03.part3.rar
http://rapidshare.com/files/121159550/LG03.part4.rar
Episode:04
http://rapidshare.com/files/121198149/LG04.part1.rar
http://rapidshare.com/files/121213975/LG04.part2.rar
http://rapidshare.com/files/121230755/LG04.part3.rar
http://rapidshare.com/files/121236361/LG04.part4.rar
Episode:05
http://rapidshare.com/files/121433010/LG05.part1.rar
http://rapidshare.com/files/121486919/LG05.part2.rar
http://rapidshare.com/files/121499446/LG05.part3.rar
http://rapidshare.com/files/121504073/LG05.part4.rar
Episode:06
http://rapidshare.com/files/121536409/LG06.part1.rar
http://rapidshare.com/files/121555802/LG06.part2.rar
http://rapidshare.com/files/121565565/LG06.part3.rar
http://rapidshare.com/files/121645566/LG06.part4.rar
Episode:07
http://rapidshare.com/files/121782995/LG07.part1.rar
http://rapidshare.com/files/121802387/LG07.part2.rar
http://rapidshare.com/files/121814725/LG07.part3.rar
http://rapidshare.com/files/121816549/LG07.part4.rar
Episode:08
http://rapidshare.com/files/121883479/LG08.part1.rar
http://rapidshare.com/files/121893467/LG08.part2.rar
http://rapidshare.com/files/121908585/LG08.part3.rar
http://rapidshare.com/files/121980100/LG08.part4.rar
Episode:09
http://rapidshare.com/files/122030662/LG09.part1.rar
http://rapidshare.com/files/122060178/LG09.part2.rar
http://rapidshare.com/files/122068368/LG09.part3.rar
http://rapidshare.com/files/122074997/LG09.part4.rar
Episode:10
http://rapidshare.com/files/122078994/LG10.part1.rar
http://rapidshare.com/files/122083169/LG10.part2.rar
http://rapidshare.com/files/122087907/LG10.part3.rar
http://rapidshare.com/files/122093042/LG10.part4.rar
http://rapidshare.com/files/122095283/LG10.part5.rar
Episode:11
http://rapidshare.com/files/122100933/LG11.part1.rar
http://rapidshare.com/files/122106953/LG11.part2.rar
http://rapidshare.com/files/122113250/LG11.part3.rar
http://rapidshare.com/files/122119872/LG11.part4.rar
http://rapidshare.com/files/122127240/LG11.part5.rar
http://rapidshare.com/files/122128218/LG11.part6.rar


Ингээд киноны ганц нэг зурагнаас тавья...




"True love never runs smooth..."

"Найз бүсгүй" тань "Эхнэр" болох үйл явц

Техникийн албанд ирсэн захидал...

- Хүндэт техникийн албаны хамт олонд,
Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна. Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нөлөөлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!
Гvнээ хvндэтгэсэн Асуудалд орсон хэрэглэгч...

- Эрхэм Хэрэглэгч минь ээ
Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бДол бие даасан YЙЛЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм. Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд “Yes Dear” буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зөрчилдөөн vvсэх нь бага байдаг. Ер нь хамгийн зөв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг. Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.
АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.
Амжилт хүсье,
Хүндэтгэсэн техникийн алба...

Шар айрагдах ч дээ...


Өнгөрсөн баасан гарагт хэсэг нөхдийн хамт шар айраг уусиймаа би. Тэр өдөр яг ямар өдөр нь байсийн, эсвэл бид нарт л тэгэж таарсиймуу бүү мэд. Хоёр нөхрийн хамт эхлээнд баруун 4 зам дээр байрлах "Hero" гээч нэг газар орвоо. Шар айраг захиалаад суулаа. Шар айрагнаасаа ч уулаа. Тэгсэн нэг л биш үнэр миний гүрүүшигтэйгээс үнэртээд байх шиг. Гайхаад "Стаканаа угаагаагүй юм байх даа" гэж бодоод, өнөөх 2 нөхрийнхөө шар айрагнаас ч үнэрлэж үзлээ. Яг адилхан. Цул өмхий. Яачихсан шар айраг гэхээрээ ийм байдаг байнаа? гэж бодоод өөр шар айраг ахиад захиаллаа. Тэгсэн тэр нь ч бас ялгаагүй өмхий байхийн. Уусан болчоод, гарлаа. Ахиад 2 анд ирж сүрэг маань тэлхийн хирээр ахиад ганц ч болтугай шар айраг уучих хүсэл улам оргилоод байлаа. Гэр тийш явах замаараа 10-р хороололд байрлах ямар ч билээ нэг юмруу орвоо. Тэндхийн шар айраг өмнөхөөсөө ч долоон дор. Хөлдөөгөөд гэсгээцэн болтой гэмээр амтгүй, гаазгүй, хэт түлэнхий тийм юм ч гэж байх нь хэцүү л юм байлээ. Тэгээд бас болоогүй ээ, хачин хачин шар айраг холиод уучихаар 3 пиявны ч ард гарахгүй шахам согтчхийн. Тэгээд нилээн манарцан хойноо арай гайгүй шар айраг нэмж уувуу, эсвэл манарчаад пиявны амт мэдрэгдэхгүй байв уу. Тэхдээ л өмхий пиявыг амтгүй, гаазгүй пиявтай хольж уух шиг хог алга юм байлээ шүү.

Friday, October 24, 2008

"Боолын Гэрээ"


Өчигдөр орой 18:20 цагаас "Тэнгис" кино театрт сүр дуулианаар дүүрэн байгаа "Боолын Гэрээ" киног багийн ахлагч А-н хамт үзэв. "Тэнгис"-т гарч байсан Монгол уран сайхны кинонууд дотроос өнгө дизайны өвөрмөц шийдэл номинацид энэхүү кино миний Грэммиг авсан гэхэд болно. Жүжиглэлт тал дээр бол мэргэжлийн хүний нүдээр хархад ямар байгааг мэдэхгүй ч, миний нүдээр бол 5 балын үнэлгээгээр 5 авхаар л байлээ. Хамгийн таалагдсан нь МУГЖ, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар байлаа. Уг кинонд туслах дүрд тоглосон ч гэсэн надад бол үнэхээр таалагдсан. Кино үзэж суухад, багийн ахлагч А-гийн минь цаана сууж буй бүсгүй ихэр татаж уйлсныг сүүлд мэдлээ шд би. Харин миний хажууд сууж байсан саравчтай малгайтай залуу /XI эгнээнийг 8-р суудал дээр сууж байсан/ дальжийтал нулимсаа арчаад суугаад байхийн. Тэр нөхөр энийг уншиж байгаа бол "Нөхөр минь чи болиорой!!!" гэж хэлье. Ер нь энэ киног үзээгүй хүмүүсд, ялангуяа Бороод хандаж хэлхэд "Ломбарданд утасаа тавиад ч болтугай үзээрэй" гэж хэлье. Энэ киноны гол агуулга бол хүчингийн хэргийн тухай юмаа. Яваа яваандаа хүчингийн хэрэг нь улсын баяр наадмын үеээр голын эрэг дээр Америк улсыг мөрөөдөн буй ах нартай нь холбоотой болж таарна. Тэгснээ их сонион. Тэр ах нар нь УИХ-н гишүүн Л.Очиртой холбоотой болно. Тэр нөхөр яаж УИХ-д сонгогдсон нь тодорхой шд. Энэ ч гайгүй. Түүний төрсөн дүү нь СӨХ-д сонгогдсон гээд бод л доо. Үүнээс улбаалан газрын наймаа хууль бусаар эрхэлж барилгын компанитай болсон ажгуу. За энэ хувийн асуудал ч яахав. Ер нь хамгийн гол буруу нь тэр Адидас дэлгүүрийн худалдагчдад байсан гэдгийг кино эхлэхэд л би ойлгосон. Эндээс базаад дүгнэхэд уг кинонд нэг барилгын компани, нэг СӨХ-н дарга, нэг УИХ-н гишүүн, нэг Адидас дэлгүүрийн худалдагч, бас бус нөхөд гардаг нь хэнд ч ойлгомжтой юмаа. Яг юу хэлэх гээд байна вэ гэвэл би кинонд хөндсөн сэдвийг л ярих гээд байна. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан сэдэв. Хүний амь егүүтгэвэл өөрийн биеээр галзуурдаг гэдгийг тодоос тод харуулсан нь сайшаалтай хэрэг юмаа. "Тэнгис"-т кино үзэх гэж байгаа хүмүүст хандаж хэлхэд, "цагаасаа битгий хоцорч бай л даа, тэгээл кино эхэлчихсэн байхад урдуур яваад, тухтай ч кино үзүүлчихгүй юм. Энэ бол бүдүүлэг ёсон шүү" гэж л хэлмээр байна.