АНУ-н цагаар 10-р сарын 29-нд буюу Монголын цагаар 10-р сарын 30-нд манай Лэйкэрс нутаг нэгт баг болох Лос Анжелес Клипперсийн талбайд "зочин" баг болж тоглолоо. Угаасаа нэг хотын багууд болхоор тоглолт Staples Center-т боллоо. Энэ тоглолтыг 19060 хөгжөөн дэмжигчид 2 цаг 27 минутын турш үзэж сонирхжээ. Тоглолт дөнгөж эхлээд 1-р үеийн тал хүртэл 2 баг галзуурсан мэт хурдан дотлогоо хийж байлээ. Манай ганц "дайсан" болор Барон Дэйвис хэсэгтээ үнэн галзуурлаа. Манайхаас Барон Дэйвисыг хамгаалж байсан тоглогчдын эсрэг Барон Дэйвис бэлтгэл хийх мэт л байлаа. Унатал нь кросс овер хийж ч байх шиг. Энэ 7 тоглолтонд хийсэн 7 ашигтай дамжуулалтынхаа 3-г нь л эхний үеийн хасагт хийцэн байлаа. Ал Торнтон, Тим Томас нар түүнтэй гоё хослож тоглосоон. 2 багын хурдан довтолгоо ширүүсч, довтолгооны 24 секундыг 18-с буулгахгүй довтолсоор бүр нүд эрээлжлүүлж дууссан шүү. Манай Ноён 81 гэхэд л эхний үеийн талд нь 5 бөмбөг алдалт хийснийг бодход Барон Дэйвис ч галзуурсан даа. Барон Дэйвис, Ал Торнтон нарын түргэн довтолгооны дараа авсан Зэн багшын завсарлагааны дараа тоглолт овоо тайван өрнөж эхлэснээр манайх, гэрийн эздийг илт илүүрхэж элэхлээ. Үүнээс хойш Барон Дэйвис ч олигтой тоглосонгүй. Манайх бүх тал дээр илүүрхлээ. Самбар доор, хамгаалалт, довтолгоо, сэлгээний тоглогчид, алсын зайн шидэлт гээл. Энэ илүүрхэл Клипперсийн дасгалжуулагч Майк Данливиг нилээн зовоосон боловч, цаашдаа түүнд толгой гашилгах шаардлага үлдсэнгүй. Учир нь манайх хол тасархай явсаар 117:79-н харьцаатай буулгаж авч улирлын 2 дахь хожлоо авснаар бүсээ тэргүүлж эхлэв. Энэ өдөр манай гарааны тоглочгид 20-30 минут л талбайд гарсан ба онцлох тоглогч бол өмнөх тоглолтонд маруухан байсан Байнум байлаа. Байнумын бөмбөггүй тоглолт, хамгаалалт, довтолгоо их сайн байсан. Ингээд манайхныг уламжлал ёсоор 5 балын үнэлгээгээр үнэлье.
Байнум 5 - 12 оноо, 9 самбар, 3 хаалт, 1 бөмбөг таслалт /ердөө 24 минутад/
Пау Газол 5 - 13 оноо, 9 самбар, 6 ашигтай дамжуулалт
Фишер 5 - 15 оноо, 3 удаа алсын зайн шидэлт, 4 ашигтай дамжуулалтБайнум 5 - 12 оноо, 9 самбар, 3 хаалт, 1 бөмбөг таслалт /ердөө 24 минутад/
Пау Газол 5 - 13 оноо, 9 самбар, 6 ашигтай дамжуулалт
Коби Брайнт -5 - 15 оноо, 8 самбар, 3 ашигтай дамжуулалт, 2 бөмбөг таслалт /гэхдээ 1-р үед 5 бөмбөг алдалт хийсэн дээ/
Фармар 5 - 15 оноо, 5 самбар, 5 ашигтай дамжуулалт, 2- удаа алсын зайн шидэлт /энэ янзаараа бол шилдэг 6 дахь тоглогч болноо :-) /
Ариза +4 - 11 оноо, 6 самбар /бас л аймшигтай dunk хийсээр л.../
Одом 4 - 6 оноо, 4 самбар, 3 ашигтай дамжуулалт /манай хүн банз халаах хүн биш дээ ууг нь/
Бусад нь жигд 4 дүнтэй тоглолоо. Манай Радманович энэ удаад ер нь гайгүй тоглосон ч цаасан дээрх тоглолт хангалтгүй байлаа. Алдарт Билл Валтоны хүү манайхыг үзэн ядаж эхэлж байгаа байх шүү. Одом гараанд байхад овоо хэдэн минут тоглоод байдаг байсан, одоо Одом нь сэлгээнд байхаар Валтонд тоглох минут бүр олдохгүй шахам байх юм. Фармар, Саша, Ариза эдэр гайхалтай тоглоод байхад чинь Валтонд зай алга байшд.
Ер нь хараад байхад манайх, Бостон 2 л чанга байгаам бишүү? Гэснээс энэ тоглолт харьцангуй цэвэрхэн болжээ. Техникийн алдаа авсан тоглогч алга. Манай дараагийн өрсөлдөгч Denver Nuggets байх ба манайх 11 сарын 1-нд айлд айлчлах юм байна.
Ер нь хараад байхад манайх, Бостон 2 л чанга байгаам бишүү? Гэснээс энэ тоглолт харьцангуй цэвэрхэн болжээ. Техникийн алдаа авсан тоглогч алга. Манай дараагийн өрсөлдөгч Denver Nuggets байх ба манайх 11 сарын 1-нд айлд айлчлах юм байна.